Шууд Chart

Ерөнхийлөгч Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татвар ногдуулахаа зарлалаа

2018-03-23 12:40:24

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татвар ногдуулахаа зарлалаа. Түүнчлэн  Америкийн  эдийн засаг  дахь Хятадын  хөрөнгө оруулалтад хязгаар тогтоохоо мэдэгдээд байна. Энэ нь Хятад  улс оюуны  өмчийг олон жилийн  туршид  хулгай  хийж  ирснийх нь  хариу  хэмээн  тэрээр  мэдэгдсэн  байна.

Ерөнхийлөгч Трампын мэдэгдсэний дагуу  жилдээ  60  тэрбум  ам.долларын  импортын  бараа бүтээгдэхүүнд  25 хувийн татвар шинээр ногдуулахаар   төлөвлөж  байгаа юм байна.  АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн хариуг Хятадын  тал  нэн даруй  өгөөд  байна. Вашингтон дахь  Хятадын элчин  сайдын яамнаас  Цагаан ордны  энэ шийдвэрт  урам хугарсныгаа  мэдэгдээд  байна. 

Мөн  Хятадын  худалдааны  яамнаас Америкийн татварын эсрэг хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа  илэрхийлээд  байна. Хятадын хууль  ёсны  эрх,  ашиг  сонирхолд хор хохирол учирч  байхад  гараа  хумхиад суухгүй. Эрх,  ашиг  сонирхлоо хамгаалахын  тулд  шаардлагатай бүх   арга  хэмжээг авах болно хэмээн  тус яамны  мэдэгдэлд тэмдэглэсэн  байна. 

Харин  Wall Street Journal  Хятад  улс   Трамп  Ерөнхийлөгчийг  дэмжигчид  олонх  болдог мужуудад  үйлдвэрлэдэг Америкийн бараа бүтээгдэхүүнд  татвар  ногдуулахаар  бэлтгэж  байна хэмээн  бичсэн  байна.  Үүний зэрэгцээ АНУ  ган, хөнгөн  цагааны  импортод  татвар  ногдуулах болсонтой холбоотой  алдагдлаа нөхөн  төлж, тэнцвэржүүлэхийн тулд Хятад улс АНУ-аас  нийлүүлж байгаа зарим бараа бүтээгдэхүүнд мөн татвар  ногдуулах   хувилбарыг  судалж  байгаа тухай  Хятадын худалдааны  яамнаас мэдэгдсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татвар ногдуулахаа зарлалаа   
Үзсэн: 1671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Кккккк [1.25.90.xxx] 2018-03-23 13:30
сөнөж яваа USA хужаатай тэрсэлээд сайнаа үзэхгүйн тодорохой

Бидэнтэй нэгдээрэй