Шууд Chart

Хятад, Тайландыг холбох өндөр хурдны төмөр замын эхний хэсгийг барьж дуусчээ

2018-03-23 13:24:47

Хятад улс Тайландтай холбогдох өндөр хурдны төмөр замын эхний хэсгийг нь барьж  дууслаа. Ингэснээр Хятад  Тайландыг холбох нийт төмөр замын 7 хувь нь болох 3,5 км замыг барих үндсэн ажил дуусаад байгаа нь энэ юм. Тайландын автозамын газрын ерөнхий захирал Танин Сомбун сэтгүүлчдийг урьж өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн тус  төслийн ажлын явц, үр дүнтэй танилцуулсан байна.

Тайланд болон Хятад  улс нь өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Тайландын нийслэл Бангкок  хотоос зүүн хойд нутгийн Накхон ратча сима муж хүртэл өндөр хурдны анхны төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Энэ хамтарсан төслийн хүрээнд Тайландын нутаг дэвсгэрт 253 өндөр хурдны төмөр зам барих  ёстой юм.  Тус төмөр зам ашиглалтад орсноор  галт  тэрэг цагт  250 км-ийн хурдтай  давхих  боломжтой болох аж.

Хятад  улс нь өндөр хурдны төмөр замын дэлхийд хамгийн  том сүлжээтэй орон. Өндөр хурдны  төмөр замынх  нь нийт  урт  бараг 25 мянган км-ээс давчихаад байгаа нь дэлхийн нийт  өндөр хурдны  төмөр замын  66,3 хувь нь болдог байна. Түүнчлэн энэ  замуудынх нь 3-ны 1 нь  350 км цаг хүртэл  хурдлах боломж  бүрдсэн байдгийн байна. Тус улс  2025 он гэхэд  өндөр хурдны  төмөр замын сүлжээнийхээ нийт уртыг  38 мянган км-т хүргэх зорилт  тавьсан байдаг юм.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад, Тайландыг холбох өндөр хурдны төмөр замын эхний хэсгийг барьж дуусчээ  
Үзсэн: 1756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-25 15:18
Hi
Зочин [62.167.114.xxx] 2018-03-23 16:41
manaih iim um baitugai aimguudad joohon golch gatlah gyyrgui
Ккккк [1.25.90.xxx] 2018-03-23 13:33
Үүнийг сонсоод ..атаархаж бна..гэтэл манайд 60 д оны уурын галт тэрэг мөлхөж бдаг..монголтөр ямар арчаагүй бнаа

Бидэнтэй нэгдээрэй