Шууд Chart

Америкийн зүүн өмнөд нутагт 4300 нислэг цуцлагджээ

2018-03-23 14:21:59

Америкийн зүүн хойд нутагт цасан шуургатай байснаас үүдэн нийт 4300 гаруй нислэг цуцлагдаж, 1800  нислэг хойшлогджээ. Цаг агаар  таагүйрхэж цас орсонтой холбоотойгоор Нью-Йорк,  Филадельфи, Вашингтонд  сургууль цэцэрлэгийн хичээлийг хаасан байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тус улсын  зүүн хойд нутагт ийнхүү цаг агаар сэрүүсч, цасан шуурга өнгөрсөн  мягмар гарагаас эхлэн шуурсан  байна. Өчигдөр цасан шуурга Америкийн зүүн эрэгт хүрчээ. Сүүлийн 3 долоо хоногт 4 дэх удаагаа их цасан шуурга энэ бүс нутгийг дайраад байгааг цаг уурчид  мэдээлж байна.  Мөн  мэргэжилтнүүд Нью-Йорк,  Балтимор, Виржинийн зарим нутгаар 30 хүртэл  см-ийн зузаантай цас орж мэдэхээр байгааг анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн зүүн өмнөд нутагт 4300 нислэг цуцлагджээ  
Үзсэн: 1953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2018-03-23 15:24
Гарчигаа зөв бичээч.

Бидэнтэй нэгдээрэй