Шууд Chart

Хэвлэл мэдээллийнхэн Төрийн Думтэй хамтран ажиллахаас татгалзав

2018-03-23 14:36:44

Оросын 20-иод хэвлэл мэдээллийн байгууллага Төрийн  Думтай  хамтран ажиллахаас  татгалзаад байна. Улс төрчид мэдээллийн байгууллагуудын энэ шийдвэрийг "Леонид Слуцкийн бойкот" хэмээн нэрлэжээ. Оросын нийт 20 гаруй сонин, телесуваг Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слускийгийн нэр холбогдсон  бэлгийн дарамт үзүүлсэн гэх  шуугиантай холбоотойгоор  Думын үйл  ажиллагааг  дамжуулж мэдээлэхээс ийнхүү татгалзаад байгаа юм.

Тэдгээр  хэвлэл, мэдээллийн байгууллагуудын жагсаалтад РБК, "Дождь" и "Эхо Москвы,  Коммерсантъ", "Лента.ру" и "Ведомости зэрэг багтжээ. Төрийн Думын гишүүн Леонид Слуцкий сэтгүүлч  эмэгтэйчүүдэд  бэлгийн дарамт үзүүлдэг тухай анх  "Дождь" сувгийн Думын сурвалжлагч анх оройн эфирээрээ мэдэгдсэнээр энэ асуудал  үүссэн байна.

Энэ  асуудлаар Төрийн  Думын Ёс зүйн хороо Слуцкийг буруутгаж байгаа үндэслэл хангалтгүй хэмээн үзсэн байна. Тодруулбал, Слуцкий  ёс зүйн  зөрчил гаргаагүй гэж дүгнэжээ. Гэхдээ сэтгүүлч, сурвалжлагчид ийм бэлгийн дарамтад өртсөн гэдгээ батлах баримттай бол хууль шүүхийн байгууллагад хандах эрх нь нээлттэй гэдгийг мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэвлэл мэдээллийнхэн Төрийн Думтэй хамтран ажиллахаас татгалзав  
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй