Хятадын Шиаоми компанийн зах зээлд нэвтрүүлээд байгаа проекторыг онцоллоо. Энэ бол лазерын тусгалтай “Ми Прожектор” юм.
Олон улсын нэршлээрээ бол “Хөөм театр” гэж нэрлэгддэг. Өөрийн гэрийн өрөө тасалгаагаа кино театр болгон ашиглана гэдэг гайхалтай. Компьютерээс гадна ухаалаг гар утастайгаа холбоод дуртай дүрс бичлэгээ үзнэ гэдэг орчин үеийн залуусын сонголт болоод байна. Энэ харагдаж байгаа лазерийн тусгалтай, өнгөний өндөр нягтаршилтай проекторын хувьд ALPD 3.0 технологийг шингээсэн. 410/ 292/ 87 гэсэн хэмжээтэй өрөө тасалгааны хананаас ердөө 50 см-ийн зайнд л байрлуулан ашигладаг. Ингэснээр гэрийн өргөн том хананд 150 инчийн том дэлгэц гарч ирдэг байна. 3000 люмэн бүхий хамгийн дээд зэрэглэлийн гэрэлтүүлэгчтэй. Эйч-ди-эм-ай 3 оролттой, ю-эс-би 3,0 гэсэн нэг оролттой. Үйлдвэрлэгчдийн талаас 25 мянган цаг ажиллах баталгаатай хэмээн онцолсон байна. Өдөрт 4 цаг ашиглах хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм байна. 1080 пи өнгөний нягтшил бүхий зөвшөөрөлтэй.
- Quad-Core processor and holds 2GB of RAM
- supports Dual-Band WiFi
- 12 months warranty,
| “Mi progestor” лазерын тусгалтай проектор 1888 ам.долларын үнэтэй | ||
| Үзсэн: 2280 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.