Шууд Chart

1958-2018 он хүртлэх хугацаанд видео тоглоомын дүрслэл хурдацтайгаар хувьсан өөрчлөгджээ

2018-03-24 14:07:40

Техник, технологитой холбоотой мэдээллийг сонирхон үздэг залуучууд ихэвчлэн видео, компьютер тоглоомын талаар их, бага хэмжээний мэдлэгтэй байдаг. Эдгээр залуучуудад зориулж видео тоглоомын хөгжил 1958-аас өнөөдрийг хүртэлх энэ 60 жилийн хугацаанд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн талаарх мэдээллийг, дүрс бичлэгийн хамт хүргэхээр онцолж байна. Анх компьюьерийн дэлгэцэн дээр цэг төдий зүйлийг харж тоглодог байсан бол өнөө цагт виртуал технологийг ашиглан тоглоомон дотроо орж, бодит мэт мэдрэн тоглох боломжтой болжээ.

1950 оноос эхэлж тухайн үеийн хүүхэд залуус видео тоглоом гэдэг ойлголттой болж эхэлсэн гэж үздэг. Тухайн үед хар дэлгэцэн дээр хэдэн ширхэг хөдөлгөөнт цэгүүдийг харж баясан, удирдаж байгаадаа хөөрч, тэр тоглоомондоо дурлан тоглодог байсан нь саяхан мэт санагдмаар. Харин 1970 оноос эхлэн Атари компани тоглоомын шинэ консолийг танилцуулж, дэлхий нийтийг гайхшруулж байсан. Мөн тухайн үед тодруулбал 1980 онд Японы Нинтендогийн консолууд ч ихээхэн алдартай болж байсан юм. Өнөөгийн залуус бүгд “Super Mario Bros., Battle City, Tetris” зэрэг тоглоомыг тоглож өссөн. Одоо ч энэ тоглоомоороо хааяа нэг дурсамжаа сэргээн тоглодог залуус цөөнгүй. Үүний дараагаар компьютер тоглоомын график өөрчлөгдөж, илүү гайхалтай болсоор байсан юм.

Тодруулбал, “Sonic the Hedgehog, Mortal Kombat, Aladdin, Donkey Cong, Country, Earthworm Jim” зэрэг тоглоомуудыг нэрлэж болно. 1994 онд Сонигийн Плей Стэйшин мэндэлсэн. Энэ бол тоглоомын түүхэн цоо шинэ хуудсыг эргүүлсэн үйл явдал болсонд тооцогддог. Дугуй диск ашиглан зурагтад холбон тоглох Сонигийн консол үнэндээ зах зээлд маш их эрэлт хэрэгцээтэй байсан. Энэ консолоор, “Resident Evil, Final Fantasy VII, Crash Bandicoot, Tekken и Tomb Raider.” Зэрэг тоглоомуудыг тоглодог байлаа. Энэ цаг мөчөөс хойш дэлхийн бусад улс орны технологийн компаниуд энэ видео тоглоомын ертөнцөд нэгэн зэрэг хөл тавьж, дуу дүрсний өндөр чанартай тоглоомуудыг бүтээх болсон. Өнөөгийн зах зээлд Плей Стэйшин, Икс Бокс 360, нинтендо Свич консоль зэрэг бусад тоглоомууд маш их эрэлт хэрэгцээтэй байгаа.

Эдгээрээс хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг агуулсан тоглоом бол мэдээж виртуал дуулга ашиглан, тоглоомон дотроо орж тоглодог тоглоом болоод байна. 60 жилийн хугацаанд өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн видео тоглоомын өнгө, дүрслэл, үйл явдал бараг л кино, анимейшин мэт өндөр хөгжөөд байгааг энэ дүрс бичлэгээс харж болохоор байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1958-2018 он хүртлэх хугацаанд видео тоглоомын дүрслэл хурдацтайгаар хувьсан өөрчлөгджээ  
Үзсэн: 2233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй