Автомат жолоодлоготой автомашиныг нийтийн тээврийн хэрэгслийн салбарт нэвтрүүлэхээс өмнө хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол байгалийн ямар ч нөхцөл байдалд аюулгүй зорчих тухай асуудал байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ-ын Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, технологийн хөгжүүлэгчид хамтран өөрөө явагч тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд өтгөн манантай үед ямар ч саадгүй зорчуулах тал дээр анхааран судалгаа, туршилт явуулж буй юм байна.
Энэ бол одоо автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдэд хэрэглэгдэж байгаа техник, тоног төхөөрөмж, мэдрэгч аппарат, камер болон лидарын чадварыг улам нэмэгдүүлэх тухай асуудал юм. Тухайлбал, энгийн хүн бол автомашин жолоодон явж байхдаа урдаа гарч ирсэн саад, үзэгдэх орчин зэрэгт маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Хурдаа хасах, шаардлагатай тохиолдолд аваарын шар гэрлээ асаан замын хажууд гарч зогсож, аюулгүй байдлаа хангадаг. Энэ нь ихэнхдээ өтгөн манан татсан үед авч хэрэгжүүлдэг хүмүүсийг үйлдэл юм.
Харин компьютер үүнийг хэрхэн хийх нь их сонирхолтой. Программчиллын дагуу хүний хийх үйлдлийг хийх үү, аль эсвэл хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх үү гэх мэтээр сонирхол татна. Харин Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн хөгжүүлэгчид энэ тал дээр ухаанаа уралдуулж байна.
Өндөр хүчин чадалтай лидарын төхөөрөмж бол тээврийн хэрэгслийн эргэн тойрон дахь обьектийг лазерийн гэрлийн тусгалын тусламжтайгаар харж хянаж чаддаг. Энэ технологийг л илүү судлан, улам боловсронгуй болгохоор ажиллаж буй юм. Бүр үзэгдэх орчин хязгаарлагдмал болоход нөлөөлсөн өтгөн манантай байсан ч өөрөө явагч автомашины мэдрэгч төхөөрөмж, дулаан мэдрэгч, камер, лидар зэрэг нь обьектийн ерөнхий орчны зураглалыг гаргаж ирдэг байна.
Энэ ажлыг Рамеш Раскар гэгч эрдэмтний удирдлага доор технологийн хөгжүүлэгчид, судлаачидтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй аж. Одоогоор судалгаа, туршилтын ажил лабораторийн орчинд л явагдаж байна. Тодруулбал, тусгай засаж тоноглосон өрөө тасалгаанд хиймэл манан үүсгэж, мэдрэгч камерын боловсруулсан диаграмм бүхий мэдээллийг тооцоолох ажил гэж ойлгож болно. Үүний дараагаар энэ төхөөрөмжөө автомашинд суурилуулан бодит нөхцөл байдалд туршиж үзэх юм.
| Өөрөө явагч автомашины мэдрэгч төхөөрөмжийг өтгөн мананд туршиж байна | ||
| Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.