Дорнод аймгийн Матад суманд өчигдөр хээрийн түймэр гарчээ. Энэ талаар МҮОНРТ-ийн Дорнод дахь сэтгүүлч Б.Орхонтуул мэдээ ирүүллээ.
Тус аймагт энэ жил цас маш бага унасан, хуурайшилт ихтэй байгаа бөгөөд тул түймэр дэгдэх нөхцөл байдал их үүсээд байна.
Өчигдөр гарсан түймрийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ч иргэдэд санамж, сэрэмжтай байхыг ОБЕГ-аас анхааруулж буй.
2017 онд дээрх аймгийн хэмжээнд 35 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 2977 га ой, 342,6 мян.га бэлчээр нийт 345.6 мян.га талбай шатаж, байгаль экологид 2,0 тэрбум төгрөгийн, эд материалд 2,4 сая төгрөгийн, түймэр унтраахад 27,4 сая төгрөгийн нийт 2,1 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан харамсалтай судалгаа байдаг билээ.
| Дорнод аймгийн Матад суманд түймэр гарчээ | ||
| Үзсэн: 2205 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.