Шууд Chart

Шороон шуурганы улмаас Даланжаргалан, Айраг сумын нутагт үзэгдэх орчин хязгаарлагджээ

2018-03-27 12:57:37

Дорноговь аймгийн Сайншанд суманд одоогийн байдлаар агаарын температур +19 градус, салхи секундэд 16-17 метр хүрч байна.

Даланжаргалан, Айраг сумын нутагт үзэгдэх орчин хязгаарлагдаж зам тээврийн хөдөлгөөнд оролцоход хүндрэл учраад байгаа хэдий ч замын хөдөлгөөнийг одоогийн байдлаар албан ёсоор хязгаарлаагүй талаар Дорноговь аймгийн замын цагдаагийн хэлтсээс хэлж байна.

Энэ долоо хоногт Дорноговь аймгийн нийт нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч нийт нутгаар шороон шуурга шуурна.

Агаарын температур ихэнх нутгаар 14-19 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр 20-22 градус дулаан байна.

Энэ сарын 30-нд нутгийн өмнөд хэсгээр, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Өнөөдрөөс 31ны хооронд салхи секундэд 14-16 метр, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд зарим үед секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна гэсэн мэдээллийг Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний алба мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шороон шуурганы улмаас Даланжаргалан, Айраг сумын нутагт үзэгдэх орчин хязгаарлагджээ  
Үзсэн: 2497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй