Шууд Chart

Хөдөлмөр нийгмийн халамжийн салбарын анхдугаар зөвлөгөөн Говь-Алтайд болж байна

2018-03-27 14:44:25

Хөдөлмөр нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн Говь-Алтайд болж байна.

Уг аймгийн тухайд энэ онд орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж  чиглэлээр олон ажил төлөвлөн хийж эхлүүлээд буй. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2018 оныг иргэддээ хүлээж биш хүрч үйлчилье уриан дор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ ч утгаараа сумдын 200 гаруй ажилтнаа оролцуулан хөдөлмөр, халамж, гэр бүл, хүүхэд залуучууд, мэргэжлийн боловсролын салбар, орон нутгийн салбарынхаа бодлого, үйл ажиллагаандаа тулгамдсан асуудлыг хэлэлцэн цаашдын үйл ажиллагааныхаа бодлого чиглэлийг тодорхойлох зорилготойгоор зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнөөр ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулж, ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эцэг эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг устгах  гэсэн сэдвүүдээр чөлөөт яриа өрнүүлж төлөвлөгөө гаргалаа.

Сумдаас оролцож байгаа төлөөлөл тухайн суманд тулгарч байгаа хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлын талаар санал бодлоо ч илэрхийлэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөдөлмөр нийгмийн халамжийн салбарын анхдугаар зөвлөгөөн Говь-Алтайд болж байна  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй