Өнгөрсөн бямба гарагт Финландаас явсан Каталони салан тусгаарлагчдын удирдагч Карлес Пучдемоныг Германд саатуулсан тухай түүний өмгөөлөгч мэдээллээ. Тэрнийг Даний талаас Герман руу хил нэвтрэх гэж байхад нь саатуулжээ. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар: Пучдемон Германаар дамжин өнгөрсөн оны намраас хойш хорогдож байсан Бельги улсыг зорьж байсан юм байна.
Өнгөрсөн баасан гарагт Испанийн шүүх 2017 оны 10-р сард Каталонид болсон Испаниас өрх тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлах асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулсны дараа Бельги рүү гарч зугтсан Пучдемоныг баривчлах зөвшөөрлийг дахин Европолд өгсөн. Мадрид ч тэр, Бельги улс ч тэр энэ бүх нийтийн санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, иймээс одоо Пучдемонд ард иргэдийг өдөөн турхирсан, эрх баригчдад эсэргүүцэл үзүүлсэн хэргээр шоронд 30 жил хүртэл ял оноож магадгүй болоод байна. Пучдемоны төлөөлөгч мэдээллийн “Ройтер” агентлагт өгсөн ярилцлагадаа: “ерөнхийлөгч Бельгийн хууль сахиулах байгууллагад өөрийгөө тушаахын тулд Германаар дамжин Бельгт рүү явж байсан гэлээ.
Пучдемоны хамт Каталонийн засгийн газарт ажиллаж байсан 20-иод улс төрчийг үймээн самуун дэгдээхийг завдсан, уриалсан, бүх нийтийн санал хураалт зохион байгуулах замаар төсвийн хөрөнгө мөнгө үрэн таран хийсэн гэх зэм тулгаад байна. Өнгөрсөн 7 хоногт Испанийн дээд шүүх хэргийг мөрдөн шалгах явцад Каталонийн гол 5 улс төрчийг барьцаагаар суллах эрхгүйгээр цагдан хорихийг тушаасан.
Энэ 5 хүний дотор Каталони мужийн засгийн газрын тэргүүнд нэр нь дэвшээд байсан Жорди Турулл байна. Каталони мужид байдал урьдын адил ээдрээтэй хэвээр байна, өнгөрсөн баасан гарагт л гэхэд Барселон хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ.
| Карлес Пучдемоныг Германд саатууллаа | ||
| Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.