Шууд Chart

Times: Европын 20-иод орон Оросын дипломатчдыг хөөхөөр зэхэж байна

2018-03-27 16:13:48

Европын 20-иод орон Их Британийн үлгэр жишээгээр тагнуул туршуултай холбоотой гэдгээр шалтаглан оросын дипломатчдыг хөөж магадгүй болоод байна. Энэ нь Английн Солсберид Орост тагнуулын хэргээр ял авсан хуучин Оросын тагнуулын ерөнхий газар ажиллаж байсан хурандаа Сергей Скрипаль болон түүний охин Юлия хоёрыг хордуулсны хариуд авч байгаа арга хэмжээ болж байгаа юм. “Таймс” сонин энэ тухай уламжиллаа.

Сонины мэдээлж байгаагаар: Европын 20-иод орон Москвагийн тагнуулын сүлжээтэй холбоотой гэдгээр оросын дипломатчдыг хөөхөөр зэхэж байна. Оросын дипломатчдыг хөөх энэ кампанит ажилд Франц, Герман, Польш, Ирланд, Нидерланд, Эстони, Латв, Литв, Болгар, Чех, Дани болон өөр 10-аад орон нэгдэх бололтой. Оросын дипломатчдыг хөөх энэ арга хэмжээ өнөөдөр Москвад суугаа европын холбооны элчин сайд Маркус Эдерера-г 4 долоо хоногийн хугацаатай эгүүлэн татсанаас эхлэн гэдгийг Таймс сонин тэмдэглэж байна. Оросын гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков энэ талаар хийсэн тайлбартаа: Европын холбоо Скрипалийн хэрэгт холбогдуулан Орос улстай хамтран ажиллахаас татгалзаж байна, бодит үнэнийг олохыг эрмэлзэхгүй байна, Европын холбоо дотор эв нэгдэл гэх ойлголт зарим орнуудын хувьд эрүүл саруул ухаанаас дээгүүр тавигдаж байгаа нь туйлын харамсалтай гэлээ.

Британийн талын нотолж байгаагаар: Оросын тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Сергей Скрипаль, түүний охин Юлия хоёр халдлагад өртсөн, тэднийг хорт бодисоор хордуулсан. Лондон энэ хэрэг дэх Орос улсын оролцоог гүйцэд нотолж чадаагүй байж оросын 23 дипломатчийг хөөж, дараа дараагийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Мэдээж хэрэг Москва хариу арга хэмжээ авч, Британийн элчин сайдын яамны 23 ажилтныг хөөж, Санкт-Петербург хот дахь Британийн ерөнхий консулын газрын үйл ажиллагааг, мөн ОХУ дахь Британийн зөвлөлийн үйл ажиллагааг зогсоосон.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Times: Европын 20-иод орон Оросын дипломатчдыг хөөхөөр зэхэж байна  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй