Шууд Chart

Шуурганы улмаас байшингийн дээвэр хийсч, өндөр хүчдэлийн цахилгаан шугам тасарчээ

2018-03-27 16:46:11

Баян-Өлгий аймгийн бүх нутгаар энэ сарын 26-ны өдөр  салхины хурд 24-28 м/с хүртэл ширүүсэж,  шуурснаас  Улаанхус сумын бүрэн дунд сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн барилгын дээвэр салхинд хийсжээ.

Улаанхус сумын Засаг дарга О.Нурланы мэдээлснээр тус сумын төвийн шилэн кабел мөн тасарч, Согог багийн дунд сургуулийн ногооны хүлэмж салхинд хийсэн байна. Өдөржин шуурсан шуурганы улмаас Дэлүүн сумын өндөр хүчдэлийн цахилгаан шугам тасарч, Өлгий, Толбо, Сагсай, Буянт, Булган сумдад айлын дээвэр, хашаа нурсан зэрэг мэдээллүүд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Уг асуудлаар аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, учирсан хохирлыг хэмжээг тогтоохоор болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шуурганы улмаас байшингийн дээвэр хийсч, өндөр хүчдэлийн цахилгаан шугам тасарчээ  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.25.xxx] 2018-03-27 19:19
Чанаргүй хийсэн ажилд дүн тавьж байгаа нь энэ,азаар хүн цохиж дарж алаагүй нь их юм.
Зочин [213.180.34.xxx] 2018-03-27 18:30
suuliin ved barisan barilgin chanar yamar baigaag endees harj bolno.toswiin mongo idej uuj hulgaalj hanadaggvi archaagui bodoltou nohodod iim l ajil hiisen gedeg ni haragdaj bn

Бидэнтэй нэгдээрэй