Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар өнгөрсөн жил мэргэжлийн ангилагч, шинжээчтэй хамтран 15 сумын таван төрлийн малын ашиг шимийн дунджийг тогтоож, нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон тэсвэр хатуужил сайтай нутгийн мал болох Өндөршил сумын шил адуу, Сайнцагаан сумын Сайнцагаан хонь, Хулд сумын олдохын хүрэн бор тэмээнээс генетикийн шинжилгээ авч сорилын биологийн хүрээлэнтэй хамтран ОХУ-ын генетикийн төв лабораторид шинжилгээ хийлгэн, бусад омог үүлдэр малаас ялгаатай болохыг тогтоож цаашид омог, үүлдэр болох боломжтойг нотлуулсан байна.
Энэ хүрээнд ХХААХҮЯ, Шинжлэх ухааны төв байгууллагууд, улсын зөвлөх мал зүйч Хулд сумын Засаг дарга хамтран Олдохын хүрэн бор тэмээний омог тогтоох судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж байна.
Дундговийн мал ашиг шим өндөр, чанартай хэмээн яригддаг ч шинжлэх ухааны үндэстэйгээр өмнө нь тогтоож байгаагүй. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай аймгийн хувьд шилмэл омог үүлдрийн сүрэгтэй болно гэдэг тун чухал юм. Тиймээс ч генетик тогтоцтой малаа омог үүлдэр болгох төлөвлөгөө баталж, хөрөнгө хүч гарган ажилласан нь үр дүнгээ өгч Олдохын хүрэн бор тэмээг омог болгон тогтоохоор зорилт тавин ажиллаж байна.
Монгол улсын хэмжээнд Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан, Төгрөгийн хос зогдорт гэсэн тэмээний 3 үүлдэр 1 омгийг баталгаажуулсан байна.
| Хулд сумынхан олдохын хүрэн бор тэмээгээ шинэ омог үүлдэр болгох хүсэлт гаргажээ | ||
| Үзсэн: 2589 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.