Шууд Chart

Эрдэнэтэд “Нэн түрүүнд ХАБ, хамтын оролцоо-2018” форум үргэлжилж байна

2018-03-29 12:18:19

Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл нөхцлийг хангах нь зөвхөн хуулийн болон ёс суртахууны үүрэг болоод зогсохгүй, энэ нь мөн эдийн засгийн хувьд ч зардлаа нөхөж чадах асуудал.

Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт нь хүнд учирч болох зовлонгоос сэргийлж, бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнд болоод бие махбодийн ба сэтгэл санааны эрүүл, бүрэн бүтэн, нэгдмэл байдлыг хамгаалдаг.

Тиймээс өнөөдөр Орхон аймагт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд “Нэн түрүүнд ХАБ, хамтын оролцоо-2018” форумыг зохион байгуулж байна.  

Форумыг ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэт үйлдвэр, хамтран зохион байгуулагчаар “Оюу толгой” ХХК, Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо ТББ (МОШПА) оролцож байна.  

Тус форум 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд 160 гаруй ХХК, үйлдвэрийн 470 орчим төлөөлөл оролцож буй.

Монгол улсын уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарт өнөөдрийн байдлаар 753 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, 22000 гаруй хүн шууд харъяалах ажил хөдөлмөр эрхэлж байна.

Улсын хэмжээнд 2016 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 332 тохиолдолд бүртгэгдсэнээс уул уурхай олборлох салбарт ослын 18 хувь буюу 61 тохиолдол, 2017 онд онд 332 тохиолдолд бүртгэгдсэнээс уул уурхайн олборлох салбарт 55 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын 288 буюу 86,7 хувь нь үйлдвэрлэлийн осол, 44 буюу 13,3 хувь нь хурц хордлого байна. Тэгвэл Орхон аймагт болж буй тус форум нь ХАБЭА-н салбарт тулгамдсан асуудал, боломжийн талаар хэлэлцэх, ХАБЭА-н сайн туршлагыг түгээх,Монгол улс Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байна.

Мөн тус форумд  оролцогчдод зориулж  иүйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагуудын сурталчилгаа,үзэсгэлэн зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд хот, хөдөө орон нутгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлд үйлдвэрлэл эрхэлдэг 12 байгууллага оролцож байна.

Цаашид уул уурхайн салбар үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд тус форум хэлэлцэнэ.

Одоогоор манай улсын хувьд хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай хууль,ашигт малтмалын тухай хууль, газрын хэвлийн тухай хууль,тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэглээний эргэлтэнд хяналт тавих тухайн хууль, олон улсын хөдөлмөрийн байгууллагын Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуй, засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөдөлмөрийн аюулгүй байдахл, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөрүүд мөрдөгдөж байдаг билээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэнэтэд “Нэн түрүүнд ХАБ, хамтын оролцоо-2018” форум үргэлжилж байна  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй