Шууд Chart

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хуучин батарейг ашиглах төсөл танилцуулжээ

2018-03-29 17:11:23

Автомашин үйлдвэрлэгч Японы “Ниссан” компани цахилгаан эрчим хүчний салбарт нэгэн шинэ төрлийн төхөөрөмжийг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ бол тус компанийн үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины хугацаа нь дууссан батарейг гудамжны эко гэрэлтүүлэгч шонд суурилуулах тухай төсөл юм. Ингэснээр гудамж, талбайд шинээр байрлуулах гэрлийн шонгийн эко эрчим хүчийг шийдэх асуудалд эдийн засгийн хэмнэлтийг авчрах болно гэж үзэж байгаа юм байна.

Сүүлийн үед цахилгаан хөдөлгүүртэй автомашины хугацаа нь дууссан, хуучирч, муудсан эрчим хүч хуримтлуулагч батарейг яах вэ гэдэг асуулт ихээр гарч ирэх болсон. Үүнийг хэрхэн зөв зүйтэй зүйлд хэрхэн ашиглах вэ гэсэн асуудлыг шийдвэрлэх олон төрлийн арга зам бүхий шийдлүүдийг гаргаж ирсээр байгаагийн нэг нь энэ байгаа юм. Дэлхийн автомашины зах зээлд жил өнгөрөх тусам цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн тоо улам нэмэгдсээр байна. Энэ нь ардаасаа олон мянган ширхэг хуучирсан батарейн асуудлыг гаргаж ирж байгаа юм. Энэ харагдаж байгаа гудамжны гэрэлтүүлгийн төслийг “Дэ Риборн Лайт” гэж нэрлэжээ. Орчуулбал, эргэн мэндэлж буй гэрэл гэсэн утга санааг агуулж байгаа юм.

Японы Ниссан компанийн энэ төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд бүтээгээд байгаа эко гэрэлтүүлгийг Японы Нами хотын ойролцоо орших томоохон ослоос хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа Фукушима атомын цахилгаан станцын бүсэд туршаад эхэлсэн байна. Цаашид бусад бүс нутгуудад туршихаар төлөвлөж байгаа юм. Гэхдээ үүнийг энэ 2018 ондоо багтааж хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна. Эко гэрэлтүүлэгч шон өдрийн цагаар нарны зайн хураагуурын тусламжтайгаар хуримтлуулсан эрчим хүчээ оройн цагаар ашиглах зарчмаар ажиллана. Үүнд Ниссаны хуучирсан батарей чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хуучин батарейг ашиглах төсөл танилцуулжээ  
Үзсэн: 1459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй