Шууд Chart

3D Хэвлэх төхөөрөмжийн тусламжтайгаар “La Bandita” загварын автомашины эд ангиудыг хэвлэн гаргажээ

2018-03-29 17:23:26

Ирээдүйд үйлдвэрлэлийн салбар дахь бүхий л эд зүйлсийг 3 ди принтерийн хэвлэгч машинаар хэвлэн гаргах технологийн үндэс суурь өнөөдрөөс эхлээд хэрэгжээд эхэлжээ. Эдгээрийн нэг бол автомашины эд ангийг хэвлэн гаргах ажил юм. Саяхан Германы “Сиемэнс” компани Калифорнийн “Хакродбрендтэй хамтран шинэ загварын “Ла Бандита” нэртэй автомашины эд ангийг 3 ди хэвлэгч машинаар хэвлэн гаргасан байна. Үүнийг энэ төрлийн үйлдвэрлэлийн технологийн анхдагч тохиолдол хэмээн үзэж байгаа юм.

Хуучны загварын автомашины хэлбэр загвартай төстэйгээр бүтээгдсэн энэ автомашины бараг бүхий л эд ангийг хэвлэн гаргасан гэж ойлгож болно. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглан бүтээсэн байна. Энэ төслийг удирдагч нэгэн эрхмийн хэлснээр, энэ харагдаж байгаа автомашины эд ангиудыг хэвлэн гаргахын тулд хиймэл оюун ухаант технологийн дэмжлэгтэйгээр бүхий л тооцооллыг гарган авсан бол инженерийн мэргэжилтнүүд ерөнхий загварыг виртуал технологийн тусламжтайгаар гаргаж ирсэн гэж онцолжээ. Цаас болон үзэг, шугамаар хэмжих зэрэг үйлдэл огт ороогүй юм.

Төмөр болон хөнгөн цагаан материалаар бүтсэн их биеийг хэвлэн гаргасан энэ инженерчлэл бол ирээдүйн автомашин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эхний алхам хэмээн онцолж байгаа юм байна. Тодруулбал, ирээдүйд дурын нэгэн хүн өөрийн хүссэн хэлбэр хэмжээтэй автомашинаа хэвлээд гаргах тэр боломж, тэр мөрөөдөл бодит болох эхний алхам гэсэн байна.

Ла Бандита уралдааны загварын автомашин өнөөдөр ганцхан ширхэг хувь байгаа нь л энэ байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

3D Хэвлэх төхөөрөмжийн тусламжтайгаар “La Bandita” загварын автомашины эд ангиудыг хэвлэн гаргажээ  
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй