Шууд Chart

Хүний нүүр царайны хувирлыг гаргах боломжтой хүн дүрст робот бүтээжээ

2018-03-30 11:45:53

Роботын төхөөрөмж бүтээн хөгжүүлдэг дэлхийн шилдэг компаниуд өөр өөрсдийн зорилт, чиглэлийн хүрээнд төрөл бүрийн онцлогтой роботуудыг бүтээж, танилцуулсаар байгаа. Эдгээрийн нэг болох Кембрижийн их Сургуулийн роботын технологи хөгжүүлэгч, зохион бүтээгчдийн багийн бүтээсэн нэгэн шинэ төрлийн роботыг онцолж байна. Энэ бол хүний нүүр царайны хувирлыг даган дуурайн хийх чадвартай хүн дүрст робот юм.

Кембрижийн их сургуулийн профессор Птер Робинсоны удирдлаган дор ажиллаж байгаа роботын технологи хөгжүүлэгчдийн баг анх 2015 оноос эхлэн энэ ажлыг хийж эхэлжээ. Хүн дүрст роботоо тэд Чарльз хэмээн нэрийдсэн байна. 2015-2018 он хүртэлх 3 жилийн хугацаанд энэ төслийн хүрээнд хийгдсэн ажил, туршилтууд амжилттай болсоор байгаа юм. Тухайлбал хүний гаргаж байгаа нүүр царайны хувирлыг яг тэр чигээр нь даган дуурайх технологи юм. Хүн дүрст робот Чарльзыг хөгжүүлэх энэ төсөл хөтөлбөр Кембрижийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухаан, технологийн салбарын нэгэн томоохон хэсэг нь болоод байгаа юм.

Үүнд ажиллаж байгаа хөгжүүлэгчид хүн болон роботын харилцан үйл хөдлөлийг улам сайжруулахаар мэдлэг ухаан шавхан ажилласаар байна. Чарльз робот нүүр царайны хувирлыг гаргахын тулд 24 ширхэг том жижиг хэмжээтэй мотороор тоноглогдсон. Тусгай зориулалтын төхөөрөмжийн тусламжтайгаар хүний нүүр царайны хувирлыг ажиглаж, мэдээллийг 3 секундын дотор боловсруулан ил гаргаж ирдэг байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүний нүүр царайны хувирлыг гаргах боломжтой хүн дүрст робот бүтээжээ  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй