Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Скрипалын хэрэгтэй холбогдуулж Анкара Оросын дипломат төлөөлөгчдийг гаргахгүй гэдгээ дахин нотоллоо. Их Британийн газар нутагт химийн зэвсэгт хордсон гэх Сергей Скрипалын хэрэгтэй холбогдуулж дэлхийн 25 улс орон ОХУ-ын 140 дипломат албан тушаалтныг нутаг буцаах шийдвэр гаргаад байна. Гэхдээ одоогийн байдлаар Британийн нутаг дэвсгэрт Оросын тагнуулч асан Скрипалыг химийн зэвсгээр хордуулсан гэх ямар ч нотолгоо баримт хэн хэнд нь байхгүй байгаа бөгөөд Олон улсын хамтын нийгэмлэг Өрнөдийн орнуудыг баталгаа нотолгоогүйгээр ОХУ-ыг буруутгах үндэслэл байхгүй, иймд буруутгаж байгаа үндэслэлээ баримт нотолдгоор баталгаажуул гэсэн шаардлагыг Өрнөдийн талд тавьж байна.
Энэ дагуу Туркийн засгийн газар Скрипалын хэрэгтэй холбогдуулж ОХУ-ын эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй гэдгээ нотолсон байна. Үүний өмнө Туркийн гадаад харилцааны яам Анкара Скрипалын хэрэгт буруутай этгээдийг олж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх мөрдөн шалгалтын ажлыг өндөр түвшинд явуулах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн юм. ОХУ Өрнөдийн орнуудын арга хэмжээний хариуд зохих арга хэмжээг авна, Оросын дипломат албан тушаалтнуудыг нутаг буцаах нь Скрипалын хэргийн үнэн мөнийг тогтооход ямар ч байдлаар тус дэм болохгүй гэдгийг мэдэгдээд байна.
Британийн талд мэдээлэл өгсөн хэргээр ОХУ-ын шүүхээс ял сонссон ч тагнуулч солилцох гэрээний дагуу Британид шилжсэн, Оросын тагнуулч асан Сергей Скрипал охины хамт энэ сарын 4-ний өдөр үл мэдэгдэх зүйлд хордсон байдалтай олдсон бөгөөд одоо тэрээр эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Лондон Скрипалыг хуучин Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн химийн зэвсгээр хордуулсан гэж үзэж байгаа ч ОХУ энэ хэрэгт ямар ч байдлаар холбоогүй гэдгээ мэдэгдэж, мөрдөн шалгалтад дэмжлэг үзүүлэх санал тавьж, химийн зэвсгийн дээжийг явуулахыг хүссэн. Гэвч Лондон Москвагийн энэ шаардлагыг хүлээж аваагүй юм.
| БНТУ Скрипалын хэрэгтэй холбогдуулж ОХУ-ын эсрэг арга хэмжээ авахгүй | ||
| Үзсэн: 2218 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.