Ухаалаг гар утас болон цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын “Шиаоми” компани анх удаа тоглоомчдод зориулагдсан зөөврийн компьютер бүтээж, олон нийтэд танилцуулсан байна. Шиаомигийн зохион бүтээгчид энэ бүтээлээ “Ми Гэйминг Лаптоп” гэж нэрлэжээ.
Сүүлийн үед цахим спортын салбар улс орон бүрт улам хөгжсөөр байгаа. Энэ салбарын хөгжлийг тодорхойлох гол чухал нэг зүйл бол мэдээж хүчин чадал өндөртэй компьютерийн технологи байдаг. Энэ ч үүднээсээ Хятадын Шиаоми компани компьютер тоглоом сонирхогч залууст зориулан гайхалтай хэлбэр хийцтэй, хүчин чадал сайтай компьютерыг бүтээгээд байгаа юм байна. Өнгөний хувьд бүхэлдээ хар өнгөтэй. Гадна талдаа компанийнхаа үндсэн бэлэг тэмдгийг тодорхойлж өгсөн. 15,6 инчийн фүлл эйч ди дэлгэцтэй. Шанхай хотноо болсон танилцуулга үеэр цугласан зочид төлөөлөгчдөд энэ “MI GAMING LAPTOP” сонирхлыг нь ихээр татсан юм.
7-р үеийн Интел Кор ай-7 процессортой, шуурхай санах ойн багтаамж нь 16 болон 32 гигабайт гэсэн хоёр төрөлтэй. Харин санах ойн багтаамж нь 256 гигабайтаас эхэлдэг байна. Nvidia GTX1060 или GTX1050Ti гэсэн график үзүүлэлттэй. Мөн четыре порта USB 3.0, HDMI 2.0, USB Type-C и Ethernet-тэй. Нэг зүйлийг ажигласан бол кейбордын зүүн талд шинэ төрлийн 5 ширхэг тусгай үйлдлийн товчлууртай болсон.
Энэ тоглоомчдын хийдэг хэрэгцээтэй үйлдлийг хийхэд хэрэглэгдэх юм. Хамгийн чухал нэг хэсэг бол хөргөгч системийн асуудлыг шинээр шийдэж өгсөн. Тийм учраас халалтаас үүссэн ямар нэгэн саатал, согог гарч ирэх эрсдэл үгүй болно гэж байна.
| Тоглоомчдод зориулагдсан “Mi gaming laptop” зөөврийн компьютер бүтээжээ | ||
| Үзсэн: 1111 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.