Шууд Chart

Эрдэмтэд усан дотор 3D хэвлэх технолгийн шинэ арга замыг нээжээ

2018-03-31 12:10:37

Гурав-Ди хэвлэх төхөөрөмжийн технологийн хөгжил улам л боловсронгуй болсоор байна. Тодруулбал, энэ удаад эрдэмтэд усан дотор 3 ди хэвлэгч технологийн шинэ арга замыг нээсэн байна. Үүнийг нээн илрүүлсэн Лоуренсийн нэрэмжит Үндэсний Лабораторийн эрдэмтэн судлаачид электроник, эм зүй, анагаахын болон шинжлэх ухааны салбарт шинээр нэвтрэн орж ирж байгаа хувьсал хэмээн онцолсон байна.

Усан дотор хүссэн хэлбэр хэмжээтэй, эд зүйлийг хэвлэх боломжтой болох гэж байна. энэ үнэхээр гайхалтай шинэ нээлт боллоо хэмээн харж байна. Ер нь бол усан дотор юм хэвлэн гаргана гэдэг ойлголт хэний ч санаанд буухгүй байх. Учир нь 1 атом хүчилтөрөгч 2 атом устөрөгчийн молекул болох усны бүтэц аливаа зүйлийг хэлбэр хэмжээ, хязгаарт байлгах нөхцөлөөр хязгаарлагдмал байдаг. Харин үүний гаргалгаа олж чадсан байна. Лоуренсийн нэрэмжит Үндэсний Лабораторийн Том Расселаар ахлуулсан судлаач, эрдэмтдийн баг 1 мм - ээс 10 микрометрийн диаметртэй, усны орчинд бага хэмжээтэй зүйлийг хэвлэсэн байна. Үүнийг шинэ төрлийн материалыг ашиглан гаргаж авсан байна. Тухайлбал, газрын тосонд полимер молекулыг нэмж, бага зэргийн усан чернилийн хольцтой болгон алтны хольцоор бат бөх чанарыг нь хангаж өгчээ.

Энэ бол шинэ төрлийн материал гарч ирсэн тохиолдол болж байгаа юм. Ингэснээр усан дотор орсон хэвлэгч төхөөрөмжийн шингэн биет хэлбэрт шилжин, усан дотор хэлбэрээ хадгалж үлддэг байна. 3 ди хэвлэгч төхөөрөмж бол энгийн ашиглагддаг төхөөрөмж, харин үзүүрт нь нарийн үзүүртэй шпризний зүүг суулгаж өгсөн байна. Үүгээр тусгай материал бүхий шингэн гадагшилж усанд бэхэждэг байна.

Энэ технологийг хөгжүүлснээр бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох боломжтой болно оо гэж үзэж байна. Судалгаа туршилтуудын ажил цаашид үргэлжлэн явагдах болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэмтэд усан дотор 3D хэвлэх технолгийн шинэ арга замыг нээжээ  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй