Шууд Chart

“Porsche design mate rs" ухаалаг гар утас 1695 -2095 еврогийн үнэтэй

2018-03-31 12:16:44

Францын Парис хотноо Хятадын Хуавей компани өөрсдийн шинээр үйлдвэрлэн гаргасан шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа. Энэ бол “Порше Дизайн” загварын товчоотой хамтран гаргасан “Хуавей Мэйть Ар-эс” нэртэй ухаалаг гар утас юм. Хамгийн шинэлэг, загварлаг, хүчирхэг энэ ухаалаг гар утас 1695-аас 2095 еврогийн үнэтэй юм байна.

Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгчдийн байр суурийн төлөө Хятадын үйлдвэрлэгчид өрсөлдсөөр байна. Эдгээрээс Хуавей компанийн шинэ бүтээгдэхүүнүүд хамгийн ихээр анхаарал татсан юм. Хурууны хээ уншигч давхар мэдрэгчтэй болсон нь онцлогтой болсон байна. Үүнийг мэдрэгч дэлгэцний ард суулгаж өгсөн нь бүр ч илүү сонирхолтой. Өөрөөр хэлбэл хурууныхаа хээг уншуулах гэж тусгай товчлуур дээр хурууныхаа өндгийг байрлуулахгүй зүгээр л дэлгэцэндээ 1,5 см зайд ойртуулахад л  болно. Таны хурууны хээг зайнаас уншиж мэдрэн гэсэн үг. Гайхалтай ... Хиймэл оюун ухаант технологийн систем бүхий процессороор хангагдаж өгсөн. Лейка гэх 40 мегапикселийн гурвалсан давхаргатай  видео камертай. Бараг л мэргэжлийн зургийн аппарат болсон. Өнгөний 2 ка зөвшөөрөлтэй, 6 инчийн хамгийн сүүлийн үеийн өүлэд дэлгэцтэй нь мэдээжийн хэрэг. Утасгүйгээр цэнэглэгч функцтэй. Цэнэгээ авахдаа ч хурдан хэмээн онцолсон.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Porsche design mate rs" ухаалаг гар утас 1695 -2095 еврогийн үнэтэй  
Үзсэн: 1678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй