Орхон аймгийн ОБГ, ХХАА-н газар, Баян-Өндөр сум, хамтран нийтийн эзэмшлийн зам гудамжийг ариутгах ажлыг өчигдөр буюу 3 дугаар сарын 29-ний өдрөөс Аймгийн засаг даргын үүрэг даалгаварын дагуу эхлүүлжээ.
Баян-Өндөр сумын хэмжээнд нийт дөчин дөрвөн мянган метр квадрат нийтийн эзэмшлийн зам талбайд шар усны үерийн нөхцөл байдлаас үүссэн “Орчны ариутгал халдваргүйжүүлэлт”-ийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Орхон аймгийн тухайд жил бүрхийн 4-дүгээр сарын 1-нээс хаврын ариутгал халдваргүйжүүлэлтийг эхэлдэг. Тэгвэл энэ жил улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан 3-дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ариутгалыг эхлүүлээд байна. Энэ жил тус ажилд нийт 12 сая төгрөгийг төсөвлөн, усанд автсан орчны ариутгал нийтийн зам дагуу багуудын ажлын алба, баян-өндөр сум, хөдөө аж ахуйн газар, ОБГ хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.
Харин айл өрхүүдийн хашаа, ариун цэврийн нойл жорлонг Баян-Өндөр сум ариутгалын үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн ххк-иудтай хамтран, иргэдээс төлбөр хураамжтайгаар ариутгал хийнэ. Хэрвээ ариутгуулах хүсэлтэй айл өрхүүд харъяа багтаа хандаж 3000 төгрөгөөр ариутгал хийлгүүлэх боломжтой юм. халдварт өвчний дэгдэлт өндөр энэ цэг үед тус ажилд айл өрхүүд санаачлагатай оролцох шаардлагатай байгаа гэдгийг онцоллоо.
Харин томоохон худалдаа үйлчилгээний газруудын зам талбайн ариутгалын нэгдсэн байдлаар нэг өдрийг амралтын өдөрт шилжүүлж зохион байгуулах гэнэ.
| Иргэд хашаан дахь муу ус, бохироо төлбөртэй ариутгуулна | ||
| Үзсэн: 1258 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.