Зөрчлийн хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс Улс орон даяар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэсэн. Дорноговь аймагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар МҮОНРТ-ийн сурвалжлагч З.Энхзул, А.Амармэнд нар сурвалжилсан байна.
Иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамааралтай эрх зүйн харилцааг Зөрчлийн тухай хуулиар, шалгах процессийг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иар 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн тус тус шийдвэрлэж эхлэсэн. Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд гаргасан судалгаагаар Дорноговь аймагт нийт бүртгэгдсэн зөрчилд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн, ахуйн хүрээнд амгалан тайван байдал алдагдуулсан, тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн зэрэг зөрчлүүд багагүй хувийг эзэлж байна.
Зөрчлийн хуулиар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн 895 үйлдлийг зөрчилд тооцохоор заасан байна. Үүнд: Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд гурван төрлийн буюу торгох, баривчлах, эрх хасах гэсэн шийтгэлийг оногдуулахаар заасан. Торгох шийтгэлийг “нэгж”-ээр тооцон 1 нэгжийг 1.000 төгрөгтэй дүйцүүлэн тооцохоор хуульчилсан байдаг. Мөн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг болоод байгаа юм.
Өмнө нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар иргэнийг 100-50,000 төгрөгөөр, байгууллага аж ахуйн нэгжийг 50,000-250,000 төгрөгөөр торгох заалттай байсан. Харин Зөрчлийн хуулиар торгуулийн мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэж иргэнийг 10-20 мянган торгуулийн нэгж буюу 10,000-20,000,000 төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100-200,000 торгуулийн нэгж буюу 100,000-200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна.
Шинэ хуулиуд шил дарааллан гарч байгаа боловч хуулийн талаарх ойлголт, мэдлэгийг иргэдэд таниулах тал дээр хангалттай ажил хийгдэхгүй байгаа тухай олон нийт хэлж байна. Тиймээс хуулийг хэрэгжүүлэгч шат шатны байгууллага энэ төрлийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг хүртээмжтэй хэлбэрээр хийх шаардлагатай байна.
| 2017 онд зөрчлийн тухай хуулийг зөрчсөн 8584 зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгджээ | ||
| Үзсэн: 1408 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.