Шууд Chart

Махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ

2018-03-31 12:45:55

Төв аймгийн хэмжээнд махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь малын гоц  халдварт өвчлөлүүд болон цаг агаарын байдлаас шалтгаалан нийлүүлэлт багассантай холбоотой гэдгийг махны ченжүүд тайлбарлаж байна.

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд махны томоохон зах 2 байдаг. Өдөртөө 100 гаруй иргэд үйлчлүүлж махныхаа хэрэгцээг хангадаг талаар мах худалдан борлуулдаг хүмүүс хэлж байна. Харин сүүлийн үед махны худалдан авалт муудаж байгаа тэд онцоллоо. Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн том шалтгаан нь цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байна.

Мөн тэд махны ариун цэврийг сайтар мөрдөж гарал үүлсийн бичиггүй малын мах авахгүй байгаа гэдгээ тодотгож байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Махны үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгджээ  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй