Орхон аймагт Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг “Нэг сэтгэл нэг зорилго” төрийн бус байгууллага, цахим ертөнцийн “Эрдэнэтийн хөөрхөн ээжүүд” группээс Аз жаргалтай гэр бүл, хүчирхийлэлгүй Эрдэнэт хот уриан дор зохион байгуулЖ байна. Жагсаалд оролцогчид гэмт хэргийн уурхай болсон орон сууцны нэг давхрын дэн буудлуудын тоог багасгаж, үйл ажиллагаанд хяналтыг сайжруулах, хүүхдийн эрхийн тухай , хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг энэ жагсаалаар дамжуулан шийдвэр гаргах түвшинийхэнд уламжилж байгаа юм.
Мөн жагсаал зохион байгуулагчдын зүгээс аймгийн засаг даргад хүсэлт гаргаснаар 3 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотод архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх Орхон аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Цаашид үргэлжлэн 4дүгээр сарын 1,2 нд Энд хүүхэд жагсаж байна гэсэн хос гутлын жагсаалыг Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд зохион байгуулах юм.
| Эрдэнэт хотын иргэд: “Хүчирхийлэлгүй Эрдэнэт хот, Аз жаргалтай гэр бүл” уриан дор нэгдлээ | ||
| Үзсэн: 5070 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.