Шууд Chart

ОХУ Их Британийн 50 дипломат ажилтанг албадан гаргахаар шийдвэрлэжээ

2018-04-01 13:56:45

ОХУ-ын Гадаад хэргийн яам  Их  Британийн дипломат төлөөлөгчийн газрын  50  дипломатч,  ажилтанг  нутаг  буцаах шийдвэр  гаргасан байна.  Энэ тухай  Оросын Гадаад хэргийн яамны  албан  ёсны  төлөөлөгч  Мария Захарова  мэдээллээ.

Үүний өмнө Москва Британийн 23 дипломат ажилтныг албадан гаргахаар болсон нь Оросын 23 дипломатчийг албадан гаргах Их Британийн  шийдвэрийн хариу байсан юм.  Өнгөрсөн  3 дугаар сарын  4-ний өдөр  Оросын  Тагнуулын Ерөнхий газрын офицер  асан Скрипаль, түүний охиныг хордуулсан хэрэг Их Британийн Солсбери хотод   гарсан.  Их Британийн эрх баригчид  тэднийг  хуучин  ЗХУ-д  үйлдвэрлэдэг  байсан хорт бодисоор хордуулсан хэмээн  мэдээлсэн төдийгүй  Москваг  энэ хэрэгт холбоотой хэмээн буруутгасан юм.

ОХУ-ын тал үүнийг эрс няцаасаар  байгаагийн  зэрэгцээ  химийн  зэвсгээ  бүрэн устгасныг нь 2017 онд  олон  улсын  ажиглагчид баталгаажуулсныг  мэдэгдсэн.  Мөн Их Британийн нутаг дэвсгэрт гарсан энэ хэргийг мөрдөн шалгах  ажиллагаанд хамтрах хүсэлт гаргасан ч  Лондон хүлээн  аваагүй.   Харин Их Британи "Скрипалийн" гэж тодорхойлох болсон энэ хэрэгтэй холбоотойгоор Оросын 23 дипломат ажилтныг нутаг  дэвсгэрээсээ албадан гаргах шийдвэр гаргасан юм.  ОХУ  ч  үүний хариуд  23  дипломат  ажилтанг ч  нутагт  нь буцаах  шийдвэр гаргасан төдийгүй Санкт-Петербург  дэх   Их Британийн Ерөнхий консулын газар болон  ОХУ  дахь  Их Британийн зөвлөлийг  хаахаар болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Их Британийн 50 дипломат ажилтанг албадан гаргахаар шийдвэрлэжээ  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй