НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кувейтын төлөөлөгчдийн санал болгосон Газын зурвас дахь нөхцөл байдалтай холбоотой мэдэгдлийн төслийг баталж чадаагүй байна. Мэдэгдлийн төсөлд Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Газын хил дээрх нөхцөл байдалд ноцтой сэтгэл зовниж байгааг тэмдэглэсэн байсан юм.
Түүнчлэн Аюулгүйн зөвлөл бүх мөргөлдөөнийг бие даан, ил тодоор мөрдөн шалгаж, олон улсын хүний эрхийг хамгаалах чиглэлээрх хууль тогтоомжийг мөрдөхийг уриалж байгааг тэмдэглэсэн байжээ. Мөн сөргөлдөгч бүх талд хандаж цаашид нөхцөл байдлыг хурцатгахаас сэргийлж, тайван байхыг уриалсан байна. Өнгөрсөн баасан гарагт Газын зурваст Израйлийг эсэргүүцэгчдийн цуврал жагсаал цуглааныг Палестинчууд эхлүүлсэн. Тэд ирэх 5 сарын дунд хүртэл эсэргүүцлийн ийм жагсаалууд хийхээ мэдэгдэж байсан юм.
Гэвч эхний өдрийн жагсаал цуглааны үеэр Газын зурвасын хил дагуух Израйлийн цэргийн албан хаагчид болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, наад зах нь 17 хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж, шархадсан байна. Израйлийн цэргийнхэн жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэсний уршгаар ийм олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирчээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн баасан гарагт Газын зурваст үүссэн энэ хурцадмал асуудлыг хэлэлцсэн. Харин Кувейтын санаачлагаар тусгай мэдэгдэл гаргахаар төлөвлөсөн боловч хэвлэлийнхэнд танилцуулах энэ мэдэгдлийн агуулгатай холбоотой санал зөрөлдөөн АНУ Кувейтийн хооронд үүссэнээс баталж чадалгүй тарсан байна.
| НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурвасын асуудлаар мэдэгдэл гаргасангүй | ||
| Үзсэн: 1653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.