Шууд Chart

"Тяньгун-1" сансрын станцын үлдэгдэл эх дэлхий рүү унаж байна

2018-04-02 11:10:00

БНХАУ-ын тойрог замын сансрын станц болох "Тяньгун-1"-ийн үлдэгдэл дэлхий рүү эргэн ирж байна. Европын сансрын агентлаг өнгөрсөн сарын 28-нд мэдээлэхдээ 8.5 тонн жинтэй сансрын энэ станцын үлдэгдэл Португали, Испани, Итали, Грек, Турк болон БНХАУ, Япон, Африк тив, Австрали, АНУ, Мексикт ч унаж болзошгүй гэж мэдээлж байсан юм.

Гэхдээ БНХАУ-ын сансрын нислэгийг удирдах төвөөс мэдээлж байгаагаар станцын ихэнх хэсэг нь агаар мандалд орох явцад шатжээ. Мэргэжилтнүүд агаар мандлын зузаан давхаргыг нэвтлэх явцад энэ станцаас дэлхий дээр унахаар зүйл үлдэхгүй гэж тооцоолж байгаа ч анхааралтай  ажигласаар байна. 

"Тяньгун-1" станцыг 2011 оны есдүгээр сарын 29-ний өдөр тойрог замд оруулж, БНХАУ АНУ, ОХУ-ын дараагаар сансрын тойрог замд өөрийн гэсэн станцтай гурав дахь улс  болсон юм.  2016 оноос  тус станцын холбоо тасарсан байдаг. Хэдийгээр  станцыг  эх газраас удирдах боломжгүй байгаа ч  радарын тусламжтайгаар унаж буй чиглэлийг нь хянаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Тяньгун-1" сансрын станцын үлдэгдэл эх дэлхий рүү унаж байна   
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй