Шууд Chart

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор десикаци хийхийг зөвлөж байна

2026-08-28 14:06:35

Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, ургамлын чийгийн агууламжийг бууруулж, богино хугацаанд хатаах болон болцыг жигдрүүлэх зорилгоор Ургамал хамгааллын газраас тариаланчдад зориулан десикаци хийх зөвлөмжийг гаргалаа.
 
Десикаци нь ургацын талбайд бордоо болон контакт үйлчилгээтэй гербицидийг хэрэглэснээр ургамлын ногоон эдийн фотосинтезийг зогсоож, навчинд үлдсэн шим тэжээлийг үрэнд шилжүүлэх үйл явц юм.
 
Ингэснээр навч, иш хурдан хатаж, ургац хураалтын үеийн алдагдлыг бууруулахаас гадна бүтээгдэхүүний чанар, үр ашгийг нэмэгдүүлдэг.
Таримал тус бүрд бэлдмэл хэрэглэх горим
Үр тарианд:
Суховей- Үрийн чийг 30%-иас ихгүй болоход шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га.
Реглон супер- Үрийн чийг 30%-иас ихгүй болоход шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га байна.
Төмсөнд:
Суховей- Төмсний булцуу сууж дуусах ба хальс зузаарах үед шүршинэ. Хэрэглэх тун 2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га,
Реглон супер: Төмсний булцуу сууж дуусах ба хальс зузаарах үед шүршинэ. Хэрэглэх тун 2,0 л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га байна.
Тосны ургамалд:
Суховей- Ургамлын хонхорцог болон үр хүрэнтэх үед шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2л/га. Шүрших шингэний зарцуулалт: 100-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га,
Реглон супер: Ургамлын хонхорцог болон үр хүрэнтэх үед шүршинэ. Хэрэглэх тун 1,5-2л/га. Шүрших шингэний зарцуулалт: 200-300 л/га, агаараас шүршихэд: 50-100 л/га байна.
Ургац хураалтын хүлээлгийн хугацаа:
Бэлдмэлийг үйлчилсний дараа үр тариа болон тосны ургамлыг 5–7 хоног, төмсийг 7–12 хоногийн дараа хураан авна.
Дикватыг хэрэглэх хугацаа, тун хэмжээ болон хүлээлгийн хугацаа нь таримлын төрөл, цаг агаар, бүтээгдэхүүний найрлагаас хамааран ялгаатай байж болдог тул үйлдвэрлэгчийн заавар, шошгоны шаардлагыг чанд мөрдөж ажиллахыг ХХААХҮЯ-наас анхааруулж байна.

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор десикаци хийхийг зөвлөж байна  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй