БНХАУ АНУ-ын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татвар ногдуулаад байна. Үүнийг ган, хөнгөн цагааны импортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн АНУ-ын шийдвэрийн хариу гэж үзэх хэрэгтэй хэмээн БНХАУ-ын Сангийн яамны мэдээлэлд өгүүлсэн аж.
АНУ-аас БНХАУ руу экспортлодог 120 нэр төрлийн бүтээгдэхүүнд түүний дотор жимс жимсгэнд 15 хувийн, өөр 8 нэр төрлийн бүтээгдэхүүнд үүнд гахайн махны импортод 25 хувийн гаалийн татвар ногдуулахаа бас мэдээлсэн байна. БНХАУ-ын Сангийн яамнаас тус улс олон талт худалдааны системийг дэмждэг ч хариу арга хэмжээ ийнхүү авсан нь шударга, Дэлхийн худалдааны байгууллагын зарчимд нийцэж байгааг тэмдэглэсэн байна.
БНХАУ-ын эрх баригчдын энэ шийдвэр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байгаа юм. БНХАУ өмнө нь АНУ-д хандаж хоёр орны худалдааны салбар дахь харилцааг муутгаж болзошгүй арга хэмжээнээсээ татгалзахыг уриалж байсан юм. Тус улсын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн АНУ бусдад зориулан нүхэндээ өөрсдөө унах хэрэгтэй болно шүү гэж хүртэл анхааруулж байсныг нь хэвлэлүүд сануулж байна.
Гэхдээ БНХАУ-ын тал хоёр талын худалдаатай холбоотой асуудлаар яриа хэлэлцээ хийхэд хэзээд нээлттэй, бэлэн гэдгээ илэрхийлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортод гаалийн татварыг өндөр хувиар тогтоосон төдийгүй өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын эдийн засгийн түрэмгийлэлтэй тэмцэх тухай тунхаг бичгийг баталсан. Энэ дагуу БНХАУ-аас АНУ руу тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход хязгаар тогтоосон юм.
Ерөнхийлөгч Трамп ийм арга хэмжээ авснаар БНХАУ 60 гаруй тэрбум ам.долларын хохирол амсана гэж тооцоолж байгаагаа ч мэдэгдэж байсан юм. Гэхдээ Трамп Ерөнхийлөгч импортын гаалийн татвар ногдуулахаар болж байгаа нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалж буй хэрэг гэдгийг бас онцлон тэмдэглэж байсан юм.
| БНХАУ АНУ-ын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татвар ногдуулна | ||
| Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.