Шууд Chart

Хакерууд АНУ-ын кредит болон дебит картын 5 сая эзэмшигчийн мэдээллийг хулгайлжээ

2018-04-02 12:00:00

Хакеруудын бүлэг АНУ-ын дэлгүүрүүдийн үйлчлүүлэгчид болох кредит болон дебит картын 5 сая эзэмшигчийн мэдээллийг хулгайлсан байна.  Түүнчлэн тэд энэ мэдээллийнхээ заримыг нь худалдахаа зарлажээ. Энэ тухай компьютерийн аюулгүй байдлаар мэргэшсэн "Gemini Advisory" компанийнхан мэдээлсэн байна.

Энэ хэргийн ард хакеруудын "Joker Stash" хэмээх бүлэг байгаа гэж тус компанийн шинжээчид баталж буй юм байна. Энэ бүлгийнхэн хэдхэн хоногийн өмнө банкны карт эзэмшигчдийн мэдээллийг хулгайлснаа зарлаж, 125 мянган кредит карт эзэмшигчийн мэдээллийг худалдахаа мэдэгдэж байсан юм байна. 

Мөн хакерууд 2017 оны тавдугаар сараас хойш "Saks Fifth Avenue" болон "Lord & Taylor" дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн хүмүүсийн олонхийнх нь  мэдээллийг хакерууд хулгайлсан болохыг санхүүгийн хэд хэдэн байгууллагатай хамтарч байж тогтоосноо мэргэжилтнүүд мэдээлж байна. Мөн Нью-Иорк, Нью Жерси мужид амьдардаг Канадын "Hudson's Bay" компанийн сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэгчид хакеруудын халдлагын хохирогч  болсныг  тогтоогоод буй юм байна.

Өмнө нь энэ бүлэг хакерууд АНУ-ын сүлжээ дэлгүүрүүд, томоохон сүлжээ зочид буудлуудаар үйлчлүүлэгчдийн картын мэдээллийг хулгайлж  байсныг ч "Gemini Advisory" мэдээлж байна. Энэ удаагийнх харин хамгийн олон хүн хохирсон, уршиг ихтэй халдлага байлаа гэж тус компанийн   шинжээчид тодорхойлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хакерууд АНУ-ын кредит болон дебит картын 5 сая эзэмшигчийн мэдээллийг хулгайлжээ   
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-04-02 17:27
Sain baina .hun torolhotnii zanalt daisan zevuun Amerikt odor bur tsag minut tutamd haldlaga suirel garch baival sain. Ted delhiid ui olnoor honooh zevsgiig anh hereglesen hun torolhtond asar ih gamshig tarisan uls shuu dee

Бидэнтэй нэгдээрэй