Шууд Chart

Ким Жон Ун Өмнөд Солонгосын поп оддын тоглолтыг өндрөөр үнэлжээ

2018-04-02 12:30:00

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын К поп оддын тоглолтыг өндрөөр үнэлсэн байна. Пхеньянд хийсэн Өмнөд Солонгосын   уран бүтээлчдийн тоглолтыг тэрбээр гэргийнхээ хамтаар үзэж сонирхжээ.

Ким Жон Ун Өмнөд Солонгосын урлагийнхний энэ тоглолт Умард Солонгосын иргэдийн Өмнөдийн поп соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн  төдийгүй Солонгосын үндэсний нэгдлийг илтгэж чадлаа хэмээн онцолсныг "Нодон Синмун" өнөөдрийнхөө эхний нүүрэнд мэдээлсэн байна. Өмнөд  Солонгосын уран бүтээлчид Зүүн Пхеньяны их театрт "Хавар ирлээ" нэртэй хөтөлбөрөө тоглосон юм. Ким Жон Ун нь Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, тэдэнтэй уулзаж, гар барьж талархлаа илэрхийлсэн Умард Солонгосын анхны удирдагч гэдгийг хэвлэлүүд бас онцолж  байна.

Ийнхүү 2005 оноос хойш анх удаагаа Өмнөд Солонгосын урлагийнхан Умард Солонгост тоглолтоо хийсэн нь энэ юм. Өмнөдийн талаас Пхеньянд  Өмнөд Солонгосын соёл, спорт, аялал жуулчлалын сайд То Жон Хван тэргүүтэй нийт 120 хүний бүрэлдэхүүнтэй соёл, спортынхон ирсэн юм.

Энэ айлчлан тоглолт нь энэ сарын 27-ны өдөр товлогдсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын өмнө таатай уур амьсгал бүрдүүлэхэд  чиглэгдсэнийг хоёр тал тэмдэглэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун Өмнөд Солонгосын поп оддын тоглолтыг өндрөөр үнэлжээ   
Үзсэн: 3207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.163.72.xxx] 2018-04-03 07:36
UE uguruusun heden emee uvuu nar l ochson bainlee
zochin [218.159.219.xxx] 2018-04-02 19:41
OK

Бидэнтэй нэгдээрэй