Шууд Chart

Японы Ерөнхий сайд энэ сарын 17-20 ны хооронд АНУ-д айлчилна

2018-04-02 13:17:14

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн АНУ-д айлчлах тов гарчээ. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр Японы Засгийн газрын тэргүүн энэ сарын 17-20-ны  хооронд  АНУ-д айлчлах юм байна. Түүний энэ айлчлал Солонгосын хойгийн хурцадмал байдал харьцангуй намжих хандлагатай үед болж байгаагаараа  онцлогтой. 

Түүнчлэн хоёр Солонгос болон АНУ, Умард Солонгосын дээд уулзалтуудын өмнө  болж байгаа нь чухал. Тиймээс  энэ  дээд уулзалтуудаас өмнө  түнш АНУ-тай  байр  сууриа дахин нэгтгэх, мөн өмнө нь ирж байсан мэдээллийн дагуу Японд хурцаар  тавигддаг Умард Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг хөндөн хэлэлцэж, АНУ-ын Ерөнхийлөгч Трампаас  энэ сэдвийг  Умардын удирдагчтай  хийх уулзалтынхаа  үеэр  хөндөж тавихыг хүсэхээр  төлөвлөж  байгаа бололтой. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайд энэ сарын 17-20 ны хооронд АНУ-д айлчилна   
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй