Роботын технологи хөгжүүлэгч Германы “Фэсто” компанийн зохион бүтээгчид робот сарьсан багваахай бүтээсэн байна. Амьтны хэлбэр загварыг дуурайлган, тэдний үндсэн хөдөлгөөнийг судлан роботын төхөөрөмж бүтээдэг тус компанийнхан нисдэг сарьсан багваахайн туршилтаа олон нийтэд үзүүлээд байна.
Фэсто компанийн хөгжүүлэгчид өмнө нь роботон эрвээхэй, шоргоолж, наймаалж, Кенгуру, аалз, оцон шувуу гэх мэт бусад төрлийн төхөөрөмжийн бүтээж олонд үзүүлж байсан. Энэ удаад сарьсан багваахайг нисдэг роботын төхөөрөмж болгон хувиргажээ. Амьтдын үйл хөдлөл, тэдний үе мөчний хэсэг нэг бүрийг судлан, гайхалтай зүйл бүтээсэн явдал бол зөвхөн хүүхэд багачуудын анхаарлыг татаад зогсоогүй томчуудын сонирхлыг ч мөн адил ихээр татсан юм. Энэ харагдаж байгаа нисдэг робот бүхий сарьсан багваахайгаа хэт хөнгөн жинтэй мөн ухаалаг кинематикаар тоноглогдсон төхөөрөмж гэж онцолжээ.
Энэ нисдэг робот сарьсан багваахайн урт нь 87 см бол далавчны урт нь 228 см харин жин нь ердөө 580 гр жинтэй гэжээ. Бодит амьд сарьсан багваахайтай харьцуулахад том хэмжээтэй юм байна. Бионик Флайинг фокс буюу нисдэг үнэг гэж нэрлэгдээд байгаа энэ нисдэг роботын далавчны материал нь сайн чанарын бат бөх даавуун материал гэжээ. Хэрэв аль нэг жигүүр нь цоорт гэмтвэл үргэлжлүүлэн нисэх чадвартай гэсэн байна.
| Робот сарьсан багваахай зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 2002 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.