Шууд Chart

EURONEWS: Турк, Израилийн харилцаа хурцдаад байна

2018-04-02 13:54:05

Газын зурвасын хил дээр цус урсгасан мөргөлдөөн гарсантай холбоотойгоор Турк, Израилийн харилцаа эрс муудаад байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип  Эрдоган Израилийн эрх баригчдыг "Палестинчуудын эсрэг зэвсэг хэрэглэлээ" хэмээн эрс буруушаасан. Тэрээр Израилийн батлан хамгаалах яамныхны энэ үйлдлийг хүнлэг бус халдлага хэмээн нэрлэсэн төдийгүй  "Израильчууд террорист"  хэмээн тодорхойлсон юм. 

Үүний хариуд Израилийн Ерөнхий сайд  Беньямин Нетаньяху Анкарад  хандаж Туркийн армийн цэргийн ажиллагааны  улмаар энгийн иргэд илүү олноороо амиа алдсаныг  сануулав. "Энгийн  иргэдийг  үл  хайхран   бөмбөгдөж байсан улсаас  дэлхийд хамгийн ёс зүйтэй армийнхан номлол сонсох  албагүй..." хэмээн тэрээр мэдэгдсэн  байна. 

Мөн  Хойд  Киприйг эзэлж, Курдуудын  газар  нутаг  руу түрэмгийлэн, Афринд энгийн иргэдийн аминд хүрч байгаа улс ёс зүй ярьж Израильчуудыг шүүн  буруутгах эрхгүй хэмээн мэдэгджээ. 

Эргэн сануулахад, Газрын зурвас  Палестины хилийн орчимд Палестинчууд эсэргүүцлийн жагсаал хийх үеэр  Израилийн цэргүүд  жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан. Израилийн цэргүүд гал нээсний уршгаар  Палестины 17 иргэн амиа алдсан хэмээн буруутгаж байгаа юм. Харин Израилийн арми цэргүүдийнх нь эсрэг гал нээж,  террорист халдлага үйлдэхийг завдсан этгээдүүд рүү буудсан хэмээн баталсаар байгаа юм. Европын Холбоо өнгөрсөн баасан гарагт болсон энэ цуст мөргөлдөөнийг мөрдөн шалгахыг уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

EURONEWS: Турк, Израилийн харилцаа хурцдаад байна  
Үзсэн: 1889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [23.31.243.xxx] 2018-04-04 07:05
zow zow

Бидэнтэй нэгдээрэй