Шууд Chart

ОХУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ системээ амжилттай туршлаа

2018-04-02 16:21:06

ОХУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэчилсэн системийг Казахстан дахь Сары Шаган сургуулилтын талбайд амжилттай  туршжээ. Энэ тухай ОХУ-ын  батлан хамгаалах яамны  "Красная Звезда" сонин мэдээлснийг "Риа Новости" иш  татан мэдээлсэн  байна.

Пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ  систем үүргээ амжилттай  биелүүлж,  байг  хугацаанд нь устгаж  чаджээ.  Энэ шинэ  систем нь  Оросын агаар-сансрын  хүчний  зэвсэглэлд  байдаг  бөгөөд Москваг агаар-сансрын хэрэгслүүдийн цохилтуудаас хамгаалах зориулалттай аж. 

Мөн  пуужингийн халдлагаас сэрэмжлүүлэх, сансрын орон зайд хяналт тавих үүрэг гүйцэтгэдэг байна. Оросын батлан хамгаалах яам өнгөрсөн 2 дугаар сард пуужингаас эсэргүүцэн хамгаалах  системийн ПРС-1М   пуужингуудыг амжилттай  туршсанаа мэдээлж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ системээ амжилттай туршлаа  
Үзсэн: 2136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй