Шууд Chart

Сирийн асуудлаарх Анкарагийн 3 талт хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

2018-04-03 14:40:59

Өнөөдөр, Турк улсын нийслэл Анкара хотноо Сири улсад үүсээд байгаа хямралыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөөх Турк, ОХУ болон Иран 3 орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхлэх гэж байна. Энэ удаагийн хэлэлцээгээр, Сирид гал зогсоох, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, зөрчлийг таслан зогсооход гол анхаарлаа хандуулах аж. Харин уулзалтын дараа, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган, Ираны төрийн тэргүүн Хасан Роуханы нар уулзалтын дүнд Сирийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргах юм.

Энэ хамтарсан мэдэгдлээр, энэ оны 2 дугаар сард НҮБ-аас тогтоосон гал зогсоох тухай 30 хоногийн шийдвэрийг дахин сунгахыг шаардах төлөвтэй байна гэж шинжээчид харж байна. Өнгөрсөн 2 дугаар сард, НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс энгийн номхон ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг Сирийн талд шаардсан агуулга бүхий тогтоолыг санал нэгтэйгээр баталсан юм.

Сирийн хямралыг зохицуулах энхийн хэлэлцээ өмнө нь хэд хэдэн удаа болж, хамгийн сүүлд өнгөрөгч оны 5 дугаар сард болсон. Энэ уулзалтаар, Сирийн эвлэрэлд батлан даагч болсон ОХУ, Турк болон Иран 3 улс аюулгүй бүс байгуулах тохиролцоонд хүрсэн юм. Мөн 3 орны төрийн тэргүүний Сирийн асуудлаарх анхны хэлэлцээ өнгөрсөн 2017 оны сүүлээр болж байсан юм. Ийнхүү 3 талт хэлэлцээ 2 дахь удаагаа  эхлэх гэж байгаа нь энэ юм.  Сирид сүүлийн 6 жилийн турш үргэлжилж байгаа иргэний дайны энэ жилүүдэд 300 гаруй мянган хүн дайны хөлд үрэгдэж амиа алдсан бол 11 сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн асуудлаарх Анкарагийн 3 талт хэлэлцээ өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй