Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 77732 төл хүлээн авч үүнээс 74934 төл мал бойжиж байгаа юм. Ботго 25 толгой, унага 385 толгой, тугал 2106, 6 толгой, хурга 44688 толгой, ишиг 27730 толгой төл тус тус бойжиж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Оны эхний хээлтэгч мал 2,127,293 толгой байгаагаас 1,5 сая төл мал хүлээн авах юм. Он гарсаар эхний 3 сарын байдлаар байдлаар нийт төллөх ёстой малын 5 хувь нь төллөсөн байна.
Өнөөдрийн байдлаар мал идэх өвсгүй, цасан бүрхүүл ихтэйгээс болж малын бэлчээр холдож, малын тарга хүч дунд эрэг, малын хээл хүндэрч эхэлж байгаа бөгөөд том малын зүй бусын хорогдол нийт 77487 том мал хорогдоод байна.
Энэ сарын эхээр болсон цасан шуурганд 12 сумын 52 мянган адуу салхинд туугдаж, уруудсанаас одоогоор 40 мянган адууг олоод байна. Үлдсэн 12 мянган адууны сураг гараагүй байгаа бөгөөд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нутаг болон цаашаа БНХАУ-ын хил гараад явсан байж магадгүй гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Салхинд туугдсан адуунаас 40 мянгыг нь олоход 100 гаруй залуус оролцсон байна. Aймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын гурван хэсэг байгуулагдан Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж байна. Эрлийн залуус “ганц нэг азарга адуу олж байгаа” гэдгийг хэлж байв.
Мөн аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг алдагдсан адууны тамга, зүсний талаар бүртгэж, хамтран ажиллаж байна.
| Мал төллөлт 5 хувьтай явагдаж байна | ||
| Үзсэн: 1798 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.