АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Өнгөрсөн 3 дугаар сард болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, өөрийн 4 дэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэж байгаад утсаар ярьж баяр хүргэсэн. Энэ үеэрээ тэрээр, Цагаан ордонд 2 орны дээд хэмжээний уулзалт хийх саналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд тавьсан байна. Энэ тухай өчигдөр Кремлийн зөвлөх Юрий Ушаков мэдэгдлээ.
Гэхдээ Их Британид Оросын экс тагнуулч Сергей Скрипалыг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор, АНУ болон ОХУ-ын дипломат харилцаа муудсан энэ цаг мөчид дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийг хэлэлцэх нь хэцүү юм гэж тэрээр мэдэгдэлдээ онцолжээ. Хэдий тийм боловч АНУ, Оросын 2 талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд, ач холбогдолтой гэж Оросын тал үзэж байгаа учраас, энэ уулзалтыг зохион байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхэд 2 улсын хүчин чармайлт шаардлагатай байгааг мөн онцлон тэмдэглэв. Японы NHK телевизийн мэдээлж байгаагаар, Путин 2 талын дипломат харилцаа тасрахаас сэргийлж, Трамптай хэлэлцээ хийх боломжийг эрэлхийлж байгаа юм.
Өмнө нь ерөнхийлөгч Трамп ОХУ-ын төрийн тэргүүнтэй утсаар холбогдсоныхоо дараа, ирэх 2 орны дээд хэмжээний уулзалтаар хяналтаас гараад байгаа "Зэвсэглэлээр хөөцөлдөх" асуудлыг зогсоох талаар хэлэлцэнэ гэж онцолж байсан юм.
| Дональд Трамп Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийх саналыг В.Путинд тавьжээ | ||
| Үзсэн: 1557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.