Говь-Алтайчууд аймгийнхаа бүх сумын сургуулиа эко болгож, Монгол улсдаа манлайлагч аймаг болсон билээ. Энэ ч утгаараа тэргүүн туршлагаа түгээн дэлгэрүүлэх зориолготойгоор Алтай хотын 12 жилийн нэгдүгээр сургуульд Улаанбаатар хот, Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн эко сургуулийн 130 гаруй багш туршлага солилцож, хийж бүтээх зорилтоо тодорхойлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд Алтай хотын 12 жилийн нэгдүгээр сургуульд Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн эко сургуулийн багш нар туршлага солилцож өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж байна.
Энэхүү хөтөлбөрийн сургалтыг байгаль орчны мэдээлэл сургалтын төв төрийн бус байгууллагаар дамжуулан зохион байгуулж байгаа бөгөөд 26 сургууль, дөрвөн аймгийн 130 гаруй багш нар оролцож, санал бодлоо солилцон харилцан туршлага солилцож байна. Эко сургууль хөтөлбөрийн анхан шатны сургалтад 12 сургуулийн 80 орчим хүн оролцож, дэлхий нийтийн тогтвортой хөгжил, монгол улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан “Сургуулийн орчин” сэдвийн хүрээнд сургуулийнхаа гадаад, дотоод орчинд үнэлгээ хийх арга зүйд суралцжээ. Уг үйл ажиллагаанд сургалтын төвөөс өндөр ач холбогдол өгч оролцож байна.
Уг сургалтыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нэгдүгээр лаборатори сургуулийн орчинд зохион байгуулж байгаа нь ач холбогдол өндөртэй арга хэмжээ болж байна гэдгийг оролцогчид онцолж байгаа юм. Улсын тэргүүний 12 жилийн нэгдүгээр сургууль эко орчин бүрдүүлсэн анги танхимуудтай бөгөөд жишиг эко орчин бүрдүүлсэн анги танхимуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Тухайлбал бага ангийн багш сурагчид эцэг эхчүүдийн оролцоотойгоор хаягдал материаль ашиглан эко кабинет байгуулжээ.
Төсөлд хамрагдсан сургуулиуд өнгөрсөн хугацаанд сургуулийн орчинд ногоон байгууламж байгуулах, сурагчдад байгаль орчныг хамгаалах зөв дадал зуршил олгох, хог хаягдлыг дахин ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Мөн байгаль орчны мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн системийг ашиглан орон нутгийн төлөв байдлын мэдээлэл цуглуулах, орон нутгийн хөрс, орчны судалгаа хийх арга аргачлалыг эзэмшсэн байна.
| Эко сургуулийн 130 гаруй багш туршлага солилцов | ||
| Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.