Египетийн сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн сарын 26-наас 28-ний хооронд болсон ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн албан ёсны дүнг зарлалаа. Энэ удаагийн сонгуульд Египетийн одоогийн төрийн тэргүүн үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Ийнхүү Абдель Фаттах Аль Сисигийн 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлж байна гэсэн үг юм.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар, Абдель-Фаттах аль-Сиси 97.08 хувийн саналаар улиран сонгогдсон бол түүний өрсөлдөгч Мусса Мостафа Мусса 2.92 хувийн санал авчээ. Мөн нийт сонгогчдын 4,91 хувийн саналыг хүчингүйд тооцжээ.
Энэ удаагийн сонгууль нь 1981 оноос хойш Египетийг удирдсан Хосни Мубаракийг түлхэн унагаасан тэртээ 2011 оны сонгуулиас хойших гурав дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өнгөрсөн 2013 онд, өмнөх ерөнхийлөгч Мохаммед Морсийгийн удирдлагыг зогсоохын тулд цэргийн эргэлт хийж, дараа жил нь буюу 2014 онд ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж байсан түүхтэй. 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд Абдель Фаттах ас-Сиси мөн л нийт сонгогчдын 97 хувийн санал авч байсан аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа тэрээр телевизээр үг хэлэх үеэрээ “Ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын төлөө би чадах бүхнээ хийх болно" гэсэн байна.
| Абдель Фаттах Аль-Сиси Египетийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо | ||
| Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.