Шууд Chart

Дэлхийн хамгийн том 3D хэвлэгч төхөөрөмж сансрын пуужинг бүхэлд нь хэвлэх боломжтой

2018-04-04 11:34:01

“Рэлативити спайс” компани шинэ загварын пуужингийн цогцолбор байгуулах ажилд 35 сая ам.долларын хөрөнгө татах болсон байна. Үүний дотор пуужингийн бүхий л эд ангийг 3 ди хэвлэгч төхөөрөмжөөр хэвлэн гаргах тухай яриа сөхөгдсөн. Үүнийг тус компанийн удирдлагууд боломжтой төсөл хэмээн харж байгаа юм байна.

Сансрын пуужин бүхэлд нь хэвлэгч машинаар хэвлэн гаргана гэдэг ирээдүйн шинэ технологийн анхны алхам юм. Тус компанийн анх 2015 оноос эхэлж дэлхийн тойрог зам хүртэлх орон зайд нислэг хийх чадалтай тээвэрлэгч пуужин бүтээх ажлынхаа төслөө хэрэгжүүлэхээр болжээ. Үүнийг нэг бүрчлэн том эд ангиудыг цуглуулан угсарч босгох бус харин 3 ди хэвлэгч томоохон Старгэйт нэртэй цогцолборыг ашиглан бүтээнэ хэмээн онцлоод байгаа юм. Одоогоор лабораторийн орчинд судалгаа туршилтын ажлуудаа хийгээд явж байгаа. Энэ оны сүүл гэхэд анхны туршилтынхаа үр дүнгээ олон нийтэд танилцуулна гэж мэдээлсэн байна. 3 ди хэвлэгч төхөөрөмжөөр пуужингийн эд ангиудыг сайн чанарын бат бөх материалаар урлан гаргана гэдэг уламжлалт үйлдвэрлэлт, угсралттай харьцуулахад эдийн засагт асар их хэмнэлтийг авчрах давуу талтай гэжээ.

Ирээдүйд хэвлэн гаргах гэж байгаа , дэлхийн агаар мандлын даралтыг тэсвэрлэн гарах чадвартай материалаас бүтсэн тээвэрлэгч пуужин задгай сансарт тодруулбал, дэлхийн тойрог замд 1250 кг ачааг хүргэх боломжтой байх болно, тийм хэмжээний хүчин чадалтай байх болно гэжээ. Энэ нь ойролцоогоор 10 сая ам.доллараас багагүй хэмжээний зардал нэг удаагийн нислэгээс гарна гэж онцолжээ. НАСА агентлаг тус компанийн төсөл хөтөлбөрийг дэмжин, үйл ажиллагаа, туршилтаа явуулах зөвшөөрлийг өгөөд байгаа.

Тодруулбал Миссисипид орших Стэннис Спайс Цэнтр гэх нислэгийн талбай юм. Энэ талбайг 20 жил ашиглах буюу түрээслэх эрхийг өгөөд байгаа юм байна. 2018 оны сүүлээр “Аэон” нэртэй анхны хөдөлгүүрээ ажиллуулж туршина гэжээ

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн том 3D хэвлэгч төхөөрөмж сансрын пуужинг бүхэлд нь хэвлэх боломжтой  
Үзсэн: 1789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй