Шууд Chart

АНУ импортын гаалийн татвар ногдуулах Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулна

2018-04-04 10:37:45

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас импортын гаалийн татвар нэмэлтээр ногдуулах Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг энэ сарын 6-нд танилцуулахаар төлөвлөж байна. Энэ тухай "Ройтерс" мэдээлсэн бөгөөд тус жагсаалтад хамгийн түрүүнд өндөр технологийн салбарын  бүтээгдэхүүнийг оруулахаар төлөвлөж байгааг онцлон дамжуулсан юм.

Тодруулбал, "Хятадад үйлдвэрлэв-2025" нэртэй аж үйлдвэрлэлийн салбаруудыг шинэчилж, хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд нь тусгагдсан өндөр  технологийн салбарын бүтээгдэхүүнүүдэд нь импортын гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж буй юм байна. Импортыг орлуулах зорилготойгоор энэ тэргүүнд хөгжүүлэх 10 салбарыг БНХАУ тодорхойлсон. Үүнд нь тэргүүлэх мэдээллийн технологи, роботтехник, нисэх, хөлөг онгоц үйлдвэрлэл,  далайн  техникүүдийг хөгжүүлэх салбарууд багтсан байгаа юм. Тиймээс энэ бүтээгдэхүүнүүдэд нь татвар ногдуулах бололтой байна.

Энэ сарын 6-ны өдөр танилцуулах арга хэмжээ нь АНУ-ын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах БНХАУ-ын шийдвэрийн хариу  болохоор  байна. Харин БНХАУ ган, хөнгөн цагааны импортод өндөр татвар ногдуулах Вашингтоны шийдвэрийн хариуд  дээрх арга хэмжээг авсан юм. Ийнхүү хоёр улс харилцан импортын гаалийн татвар ногдуулах арга хэмжээнүүдийг авч байгаатай холбоотойгоор  АНУ, БНХАУ-ын хооронд "худалдааны  дайн" эхэллээ  гэж  мэргэжилтнүүд тодорхойлж  байна.

Гадаад худалдаанд саад  болох ийм протекционист алхмуудыг хоёр тал цаашид үргэлжлүүлвэл хоёр талын худалдаанд төдийгүй дэлхий нийтийн  худалдаа, эдийн засагт сөрөг үр дагавар гарч болзошгүйг мэргэжилтнүүд болгоомжлуулж байна. БНХАУ АНУ-ын эрх баригчдын шийдвэрт  шударга хариу барьсан гэж баталж байгаа юм. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын хүрээнд худалдааны маргаанаа шийдвэрлэхийн төлөө  байдгаа илэрхийлж Вашингтонтой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа ч илэрхийлсэн. Харин АНУ Үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлаа хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргаснаа мэдэгдэж байгаа билээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ импортын гаалийн татвар ногдуулах Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулна   
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй