АНУ-ын "Цагаан ордон"-оос Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын төрийн тэргүүнд уулзалт хэлэлцээ хийх санал тавьж, зохион байгуулж болох хэд хэдэн газрыг санал болгосныг баталлаа. Энэ тухай "Цагаан ордон"-ы хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэн юм.
Түүний мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж утсаар ярихдаа Ерөнхийлөгч Владимир Путинд ийм санал тавьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай Юрий Ушаков мөн Трамп Ерөнхийлөгч Вашингтонд хоёр талын дээд уулзалт хийх саналыг Ерөнхийлөгч Путинд тавьсныг мэдээлсэн юм.
Гэхдээ түүнээс хойш Их Британид Оросын тагнуулч асныг охиных нь хамтаар хордуулсан хэргээс үүдэлтэйгээр хоёр орны харилцаа хурцдаад байгааг тэрбээр сануулсан юм.
АНУ Оросын 60 дипломатчийг хөөж, Ерөнхий консулын газрыг нь хаасны хариуд Москва ч адилхан ийм арга хэмжээ авсныг тэмдэглэн хэлээд үүнээс болоод дахин хоёр улсын удирдагчийн уулзалт хэлэлцээг зохион байгуулах асуудал хөндөгдөөгүйг мэдэгдсэн юм.
| Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүнд уулзалт хэлэлцээ хийх санал тавьсныг баталлаа | ||
| Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.