Говь-Алтай аймаг хачигт халдварын идэвхтэй бүсэд оршдог. Жил бүрийн 4 сараас идэвхжил нь эхэлдэг уг өвчин энэ онд эрт буюу 3 сараас идэвхжил нь хүнд хэлбэртэй эхэлсэн байна.
Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн багагүй хувийг хачигт халдвар өвчнөөр өвчлөгсөд эзэлж байна. Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймагт энэ онд, хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширчээ.
Аймгийн Цогт сумын иргэдэд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг хийсэн талаар мэдээлэл өглөө. Хачигт халдварын урьдчилан сэргийлэх вакцины нөөц одоогоор нэгдсэн эмнэлэгт байхгүй тул иргэд өөрсдөө энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг мэргэжлийн эмч зөвлөж байна.
Дулааны улирал эхэлж агаар салхинд гарах, ууланд алхах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул хачгийн идэвхтэй үе эхэлсэн энэ үед хачигт халдвараас хамгаалахыг сануулж байна. Халдвартай хачигт хазуулах, хачгийг няцлах үед цусаар нь халдвар дамждаг. Халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг байна.
| Хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширчээ | ||
| Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.