Шууд Chart

Турк улс эдийн засгийн өсөлтөөрөө "Их 20"-ийн бүлгийн орнуудыг тэргүүлжээ

2018-04-04 11:18:53

Туркийн эдийн засгийн өсөлт  өнгөрсөн 2017 оны  байдлаар  7.4 хувьд  хүрсэн нь "Их 20", Европын Холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундаж өсөлтөөс ч өндөр байгаа юм байна.

Өнгөрсөн оны  эхний хоёр улиралд Турк улсын эдийн засагийн өсөлт тус бүр 5.4 хувьд хүрсэн бол гуравдугаар улиралд 11.3 хувь, дөрөвдүгээр улиралд 7.3 хувийн өсөлттэй гарсан байна. 

Ийнхүү жилийн дундаж өсөлтөөрөө "Их 20"-ийн бүлгийн орнуудыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд  Ирланд улс 7.8 хувийн эдийн засгийн өсөлтөөрөө Европод тэргүүлж, хоёрдугаарт Турк, гуравдугаарт долоон хувийн өсөлттэй Румын улс  оржээ.

Харин Германы өсөлт 2.2, Францынх 1.8,  Их Британийнх 1.7 хувьтай гарсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улс эдийн засгийн өсөлтөөрөө "Их 20"-ийн бүлгийн орнуудыг тэргүүлжээ   
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.181.xxx] 2018-04-05 00:07
GAZARZUIN HUVID EKVATORIIN BUSED ORSHDOG YUM CHIN ARGAGUI

Бидэнтэй нэгдээрэй