Шууд Chart

“Ахмадын жил-2018” спортын V наадам нээлтээ хийлээ

2018-04-04 11:23:52

2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд ахмадыг дэмжих жил болгон зарлаж, 39 арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөсөн.

Эдгээр арга хэмжээний нэг нь аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмад жил-2018” спортын V дугаар наадам билээ.

Орон нутгийн төсвийн 4,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус наадмын нээлт өчигдөр боллоо.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван болон бусад сумдын дарга нар оролцсон юм.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат спортын V их наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү спортын наадмын гол зорилго нь Монгол улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн Газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, аймгийн аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэхээр 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуу хойч үедээ ахмад тамирчдын ур чадвар, туршлагыг сурталчлан таниулах явдал юм” хэмээн онцлов.

Энэ жилийн арга хэмжээнд нийтдээ 18 баг гурван сумын 500 гаруй ахмад тамирчид софт волейбол, ширээний теннис, даам, шатар, нийтийн бүжиг, хийн дасгал гэсэн спортын зургаан төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Тамирчдын 10 гаруй хувь нь спортын зэрэг цолтой, Олон улсын хэмжээний мастерууд, баг, сумын шилдэг баг тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ахмадын жил-2018” спортын V наадам нээлтээ хийлээ  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй