Британийн нутаг дэвсгэрт Оросын тагнуулч асныг охиных нь хамтаар хордуулсан хэргээс үүдэлтэйгээр АНУ, Европын 20 гаруй орон ОХУ ын дипломат төлөөлөгчдийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргахаар шийдсэн. Эдгээр орны тоонд Болгар улс багтаж байсан. Тэгвэл Болгарын гадаад хэргийн яамнаас Оросын дипломатуудыг албадан гаргах энэ шийдвэрээ эргэн харах боломжтойг мэдээлээд байна. энэ тухай тус улсын гадаад хэргийн сайд Екатерина Захариева мэдэгдсэн юм.
Гэхдээ тэрээр Оросын дипломатчийг хөөн гаргах шийдвэрийг Болгар улс бие даан гаргасныг онцолсон байна. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийнхэн Болгарт шахалт дарамт үзүүлсэн гэх мэдээллийг эрс няцаасан байна. АНУ болон холбоотон , түнш орнууд нь нутаг дэвсгэрээсээ Оросын тагнуулчдыг албадан гаргахаар шийдвэрлэсэн нь Их Британийн нутаг дэвсгэрт ОХУ халдлага үйлдсэнийх нь төлөө өгч буй зохих хариулт байсан хэмээн тодорхойлж байсан.
Барууны орнуудын шийдвэрүүдийн дагуу нийт 25 орон Оросын 140 гаруй дипломатыг албадан гаргахаар болсон. Харин ОХУ ч энэ шийдвэрийг нь эсэргүүцэж буйгаа Москва дахь элчин сайдуудыг гадаад хэргийн яамандаа дуудан нот бичиг гардуулан илэрхийлсэн. Түүнчлэн дипломатуудыг нь хүсэмжит бус хүнээр зарлаж албадан гаргасан орнуудын дипломат төлөөлөгчдийг мөн албадан гаргах хариу арга хэмжээ авсан юм. энэ дагуу 25 орны 200 орчим дипломатчийг албадан гаргаад байгаа юм
| Болгар улс Оросын дипломатуудыг албадан гаргах шийдвэрээ эргэн харах боломжтойг мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1657 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.