Шууд Chart

Эдинбургийн Гүн Филиппийн хэвтсэн эмнэлгийг хамгаалалтад авчээ

2018-04-04 16:56:23

Их  Британийн хатан хаан 2-р Елизабетагийн  нөхөр, Эдинбургийн гүн  Филипп дунд  чөмөгний төлөвлөгөөт хагалгаа  хийлгэхээр   эмнэлэгт  хэвтсэн  байна.  Үүнтэй  холбоотойгоор  Лондоны 7-р  Эдуард  хааны нэрэмжит   тус эмнэлгийг  харуул хамгаалалтад  авсан  байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  түүний  хагалгааны  талаарх мэдээлэл  авахаар  эмнэлгийн газар  олноороо  цуглаад  байна.  Эдинбургийн гүн  өдгөө  96 настай  юм.  Тэрээр олон нийтийн  арга хэмжээнд  оролцохгүй байх шийдвэр гаргасныг нь  өнгөрсөн оны  5-р сард  Букингемийн ордноос мэдээлж  байсан юм.  Түүний энэ шийдвэрийг  хатан хаан 2р  Елизабета  дэмжин хүлээн авсан тухай  ч тэр үед  мэдээлж байсан юм.

Хамгийн сүүлд   өнгөрсөн  оны 8-р сард болсон Хатан хааны  тэнгисийн  явган  цэргийнхний  жагсаалыг Эдинбургийн  гүн  үзэж  сонирхсоноос хойш олны  өмнө  бараг ил гараагүй  юм. Өнгөрсөн  оны  11-р сард  Эдинбургийн гүн Филипп,  хатан  хаан 2-р Елизабета  нарын гэрлэлтийн  70 жилийн ой  болсон  билээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эдинбургийн Гүн Филиппийн хэвтсэн эмнэлгийг хамгаалалтад авчээ  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй